АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Д.Загджав МАХН-д элсч, гомдлоо тайлах нь
Хан-Уул дүүргийн Засаг даргын суудлаас парламентад заларсан Д.Загджав гишүүн МАХН-д элсэх гэнэ. Гэхдээ нэр дэвших гэж биш, гомдлоо тайлах гэж. Учир нь, энэ сарын 25-нд УИХ болоод НИТХ-д нэр дэвшүүлэх үйл ажиллагаа дуусгавар болжээ. Тийм болохоор одоо Д.Загджав гишүүнд нэр дэвших хугацаа байхгүй. Тэр зүгээр л МАН-ынханд гомдсон гомдлоо тайлах гэж ийнхүү МАХН-д элсэх гэнэ. Өөрөөр хэлбэл, экс андууддаа эргэж очно гэсэн үг. Эрхэм гишүүн Д.Загджав хэдхэн хоногийн өмнө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулахаар гүйснийхээ хариуг амсч, ийнхүү МАН-аас нэр дэвшиж чадсангүй гэх нэгэн ч байна. Харин тэрээр “Би намаа шүүмжлээгүй, зөвхөн Ц.Нямдоржийг л огцруулах ёстой гэж санал гаргасан” гэж тайлбарладаг. Тэрээр ХЗДХ-ийн сайдыг огцруулах тухай хөндөж, Н.Энхбаярыг өмөөрч өмгөөлж явсан. Бүлгийн хурлын үеэр хүртэл “Нямдорж оо, чи Н.Энхбаярыг бариулсан” хэмээн том дуугарч, дараа нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр ч ганцаараа Ц.Нямдоржийг огцруулахаар зүтгэсэн. Харамсалтай нь, тэр дийлээгүй. Энэ шуугианы араас удалгүй Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар МАХН-д элсэн дор бүрнээ даргын суудалд заларсан Р.Раш, Д.Загджав нарыг МАН-ын удирдлагуудаас тойрог авахаар тохиролцоод тэмцлээсээ татгалзсан хэмээн яриа дэгдсэн. Гэвч тойрог авч чадаагүйгээс үзвэл тэд тохироо хийж чадаагүй бололтой. Эсвэл намынхаа дарга нарын өөдөөс хэдэрлэсэн болохоор хариуг нь барьж байгаа нь энэ бололтой. МАН нэр дэвшигчдээ тодруулж, эрхэм гишүүн Д.Загджав тоглоомын гадна үлдсэн учир түүнд одоо гомдлоо тайлж МАХН-д элсэх л үлдлээ.
0 Сэтгэгдэл
























