ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

Урт гартнууд хэнэггүй, сонор сэрэмжгүй нэгнийг андалгүй эд зүйл, өмч хөрөнгөд нь халдсаар байна. Тэд бүр зохион байгуулалтад орж хаана ямар гэр орон сууц эзэнгүй, цоож цуураг муу байгааг тандаж хулгай хийдэг болсныг албаныхан сэрэмжлүүллээ. Орон байранд хууль бусаар нэвтрэх, хүн ихээр төвлөрсөн зах, үйлчилгээний төвүүд, үзвэрийн газрууд, автоусанд халаас, цүнхнээс эд зүйл хулгайлах, автомашины эд ангиуд хулгайд алдагдсан хэргүүд зонхилон үйлдэгсэн тоон үзүүлэлт энэ оны эхний 1 дүгээр сарын байдлаар өндөр гарчээ. Гэмт үйлдэл, халдлагад өртөгдөхгүйн тулд иргэн та гэр, орон сууц, агуулах, амбаар, байгууллагын оффис зэрэг өөрсдийн эзэмшлийн газруудыг хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй байна.
Мөн хамгаалалтын бэхэлгээ, дохиололын төхөөрөмж, камерын хяналттай байлгах, цоож, цуурганы бат бөх, найдвартай байдлыг хангах, хөрш, зэргэлдээ айлын хүмүүстэйгээ аюулгүй байдлын талаар харилцан санал солилцож, хөршийн холбоо үүсгэх шаардлагатай байгаа юм.
Түүнчлэн, сүүлийн үед автомашинаасаа эд хөрөнгө, үнэт зүйлсээ хулгайд алдах явдал их гарах болсон. Тиймээс иргэд та бүхэнд машинаа гэрэлтүүлэг, камертай харуул хамгаалалттай зогсоолд тавих, үнэтэй эд зүйлс бэлэн мөнгөө машиндаа орхихгүй байх, машиныхаа бүтээлэг дээр таних тэмдэг тавих, эд анги, дугуйныхаа дугаарыг тэмдэглэж ав, дохиолол тавиулах, нууц унтраалга тавих хэрэгтэйг сануулж байна.
ЭД ЗҮЙЛ, ӨМЧ ХӨРӨНГӨДӨӨ ЭЗЭН НЬ БОЛЦГООЁ!

0 Сэтгэгдэл