ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Иргэн бүрт хорооныхоо мэдээллийг цахимаар харах боломжтой

Иргэд өөрийн амьдарч буй хорооныхоо хүн амын тоо, хэдэн гэрэлтүүлэгтэй, хичнээн цэцэрлэг сургуультай гэх мэт мэдэхийг хүсдэг, санаа оноо нэмэрлэхээр төлөвлөсөн мэдээллүүддээ нээлттэй авч чаддаггүй байсан. Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран иргэдийн оролцоотой газрын зураглалыг хийн manaikhoroo.mn цахим сайтанд байршуулж ажиллуулж эхэлсэнээр иргэн бүрт хорооныхоо мэдээллийг харах боломжийг олгосноос гадна шаардлагатай мэдээллүүдийг гар утасныхаа зургаар баримтжуулж цахим сайтанд оруулах боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр тухайн иргэний оруулсан мэдээллийг хорооны эрх бүхий албан тушаалтан хүлээн авч тэмдэглэгээ хийж шийдэх, аль эсвэл дүүргийн холбогдох албан тушаалтанд шилжүүлэн шийдвэрлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Энэхүү мэдээллүүд нь нийслэл, дүүрэг, хорооны түвшинд нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдол бүхий мэдээ, мэдээллийн эх сурвалж болж болно. Мөн иргэд, оршин суугчид мэдээ мэдээллээр хангагдан өөрсдийн бодит хэрэгцээ, шаардлагын талаар шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад танилцуулж, хороо, дүүрэг, хотын түвшинд оновчтой төлөвлөлт хийх, төсвийн хөрөнгийг зөв зарцуулах боломжийг бүрдүүлэх юм. Удахгүй manaikhoroo.mn цахим сайтыг хариуцах хорооны албан хаагчдад сургалт явуулахаар төлөвлөж байгаа. Тус программ нь монгол хэлээр хийгдсэн бөгөөд иргэн,албан байгууллага бүр мэдээлэл авах, цахим сайтанд байршуулсан асуудлаар санал, хүсэлтээ өгөх, оруулах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

0 Сэтгэгдэл