ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Сэрэмжлүүлэг мэдээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлага, хяналтын газар, хэлтсийн дарга нарын ээлжит шуурхай хурал 2015 оны хоёрдугаар сарын хоёрны өдөр боллоо. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан аймаг, нийслэл, сум, дүүрэгт сүү, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүн борлуулж байгаад хяналт тавьж, зөвлөмж өгч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх үүрэг болголоо. Гэхдээ хяналт нэрийн дор худалдаа эрхлэгчдийг дарамтлан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэсэн оролдлого гарч болзошгүйг онцгой анхаарахыг сануулав.
Энэ жил олон жилийн дундажтай харьцуулахад мөсний зузаан 5-10 см нимгэн байгаа учир иргэдийг баталгаатай замаар зорчихыг Мэргэжлийн хяналтын байгууллага анхааруулж байна. Мөн барилгын ажил эхлэхээс өмнө аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэлэлцүүлэг хийж, ослоос урьдчилан сэргийлэх, хүний амь нас, эрүүл мэнд хохироохгүй байхын төлөө Хамтран ажиллах санамж бичиг байгуулж, үүрэг хариуцлагаа хаа хаанаа ухамсарлаж ажиллахаар боллоо.
Хэд хэдэн аймагт малын галзуу өвчин гарч байгаа учир урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах зэргийг тусгасан зөвлөмжийг орон нутагт хүргүүлнэ. Мөн хилээр эм, ялангуяа малын эм ихээр орж ирж байгаа учир энэ чиглэлээр хяналт тавих, экспорт, импортын мэдэгдлийг хэдэн аж ахуйн нэгж авсан талаархи мэдээллээ ил тод болгох зэрэг үүргийг холбогдох газрууд хэрэгжүүлж ажиллахаар боллоо.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлага, хяналтын газар, хэлтсийн дарга нарын ээлжит шуурхай хурал 2015 оны хоёрдугаар сарын хоёрны өдөр боллоо. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан аймаг, нийслэл, сум, дүүрэгт сүү, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүн борлуулж байгаад хяналт тавьж, зөвлөмж өгч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх үүрэг болголоо. Гэхдээ хяналт нэрийн дор худалдаа эрхлэгчдийг дарамтлан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэсэн оролдлого гарч болзошгүйг онцгой анхаарахыг сануулав. Энэ жил олон жилийн дундажтай харьцуулахад мөсний зузаан 5-10 см нимгэн байгаа учир иргэдийг баталгаатай замаар зорчихыг Мэргэжлийн хяналтын байгууллага анхааруулж байна. Мөн барилгын ажил эхлэхээс өмнө аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэлэлцүүлэг хийж, ослоос урьдчилан сэргийлэх, хүний амь нас, эрүүл мэнд хохироохгүй байхын төлөө Хамтран ажиллах санамж бичиг байгуулж, үүрэг хариуцлагаа хаа хаанаа ухамсарлаж ажиллахаар боллоо.
Хэд хэдэн аймагт малын галзуу өвчин гарч байгаа учир урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах зэргийг тусгасан зөвлөмжийг орон нутагт хүргүүлнэ. Мөн хилээр эм, ялангуяа малын эм ихээр орж ирж байгаа учир энэ чиглэлээр хяналт тавих, экспорт, импортын мэдэгдлийг хэдэн аж ахуйн нэгж авсан талаархи мэдээллээ ил тод болгох зэрэг үүргийг холбогдох газрууд хэрэгжүүлж ажиллахаар боллоо.
0 Сэтгэгдэл
























