“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Төрийн шагналт, УГЗ, Ардын зураач Г.Одонгийн судалбар зураг, эд зүйлийг дэлгэнэ
Дорнод аймгийн Дашбалбар сумын ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулж буй Төрийн шагналт, УГЗ, Ардын зураач Гэлэгийн Одонгийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр “Бест” галерейд болно.
Үзэсгэлэнд зураачийн ховор эх загварууд, усан, тосон судалбар, хар зураг зэрэг 120 орчим зураг, зургийн хэрэгсэл, хувийн зарим эд зүйлийг анх удаа дэлгэн үзүүлэх юм. Эдгээр хэрэгсэл нь тус сумын музейд хадгалагдаж байдаг аж.
Зураач Г. Одон нь өөрийн уран бүтээлийн ганцхан хувь байдаг эх загвар, зохиомж болон усан, тосон судалбар, хар зураг зэрэг 55 ширхэг зургийг өөрийн төрж өссөн нутаг Дорнод аймгийн Дашбалбар сумын музейд 1995 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр бэлэг болгон хүлээлгэн өгснөөр тус сумын музейд “Г.ОДОН” гэсэн танхим бий болжээ.
Түүнийг бурхны оронд одсоны дараа буюу 1999 оны долдугаар сарын 14-ний өдөр Дашбалбар сумын удирдлага, нутгийн зөвлөлийн дарга Л.Дамдинжав нарын оролцоотой хүү О.Нямдаваа, охин О.Нямаа нар нь тус сумын музейд эмэг эх П.Сэвжидийн хөрөг, аав Г.Одонгийн хөрөг, өмсөж эдэлж явсан үндэсний дээл, малгай, бүс, мөнгөн аяга, бугуйн цаг, цүнх, чихрийн таваг, тамхины үнсний сав, нүдний шил, үзэг, бийр, зургийн хайрцаг, мольберт, транзистор радио, зургийн аппарат, шатар, эвхдэг сандал, иргэний паспорт, гишүүний батлахууд, оюутны үнэмлэх, ажлын пропускууд, төрийн дээд шагнал олгосон АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигууд, өөрийн гараар хийсэн “БУХ” сийлбэр, өөрийн гараар гипсээр цутгаж хийсэн баруун гарынх нь хэв зэрэг 103 ширхэг эд зүйлийг хүлээлгэн өгснөөр музейн үзмэр улам баян болж агуулгын хувьд өргөжин тэлж эдүгээ 20 дахь жилтэйгээ золгож байгаа аж. Тус үзэсгэлэн энэ сарын 5-ныг дуустал олны хүртээл болно.
Дорнод аймгийн Дашбалбар сумын ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулж буй Төрийн шагналт, УГЗ, Ардын зураач Гэлэгийн Одонгийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр “Бест” галерейд болно.Үзэсгэлэнд зураачийн ховор эх загварууд, усан, тосон судалбар, хар зураг зэрэг 120 орчим зураг, зургийн хэрэгсэл, хувийн зарим эд зүйлийг анх удаа дэлгэн үзүүлэх юм. Эдгээр хэрэгсэл нь тус сумын музейд хадгалагдаж байдаг аж.

0 Сэтгэгдэл