Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
У.Хьюстоны охин ээжийнхээ үхлийг давтах шахав
Нэрт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина Браун Жоржиа дахь гэрийнхээ ариун цэврийн өрөөний ваннд ухаангүй хэвтэж байхыг нөхөр нь олжээ. Одоогоос яг гурван жилийн өмнө өдийд түүний ээж Уитни Хьюстоныг Лос Анжелос дэх зочид буудлын ариун цэврийн өрөөнд, ваннд живж нас барсан байхыг олсон билээ.

Алдарт дуучны үхлийн шалтгааныг мансууруулах бодис, зүрх судасны өвчний улмаас ванн дахь усандаа живсэн хэмээн хожим оношилсон билээ. Тэрээр 48 настай байсан юм.
Харин нэрт дуучны цорын ганц охин, 21 настай Бобби Кристина Браун юуны улмаас ванндаа ухаан алдсан нь тодорхойгүй байна. Анхны тусламж үзүүлэх үед түүний бие сайнгүй байсан ч аажимдаа дээрдэж, одоо өөрөө амьсгалж чадаж байгаа гэнэ. Түүнд тохиолдсон энэ явдал мансууруулах бодистой холбоотой байх гэсэн таамаглал байна. Хүүхэд байхаасаа адармаатай амьдрал туулж, гэр бүлийн хүчирхийлэл, эцэг эхийнхээ салалтыг үзэж, эцэст нь ээжийгээ цаг бусаар алдсан түүний хар тамхи татаж буй зураг өмнө нь хэвлэлд цөөнгүй удаа гарч байсан юм.

0 Сэтгэгдэл