ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
ЦЕГ-ын дарга Р.Чингис БНХАУ-д айлчилж байна
Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны урилгаар энэ сарын 19-23-ны өдөр БНХАУ-д айлчилж байна.
ЦЕГ-ын дарга Р.Чингис айлчлалын үеэр энэ сарын 19-нд БНХАУ-ын НАХЯ-ны дэд сайд Чэнь Жиминьтэй хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр талууд хоёр улсын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа хил дамнасан гэмт хэрэг, хил орчмын бүсийн аюулгүй болон тогтвортой байдлыг сахин хамгаалах зэрэг чиглэлээр идэвхтэй явж буйг тэмдэглээд, цаашид бүх шатны хэлхээ холбоог бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар хоёр улсын ард иргэд болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд аюулгүй, тогтвортой орчин бүрдүүлэхээ илэрхийлэв.
Айлчлалын хөтөлбөрийн дагуу төлөөлөгчид БНХАУ-ын Гуандун мужийн Гуанжоу хот, Шэньжэн хотод зочилж байна.
Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны урилгаар энэ сарын 19-23-ны өдөр БНХАУ-д айлчилж байна. ЦЕГ-ын дарга Р.Чингис айлчлалын үеэр энэ сарын 19-нд БНХАУ-ын НАХЯ-ны дэд сайд Чэнь Жиминьтэй хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр талууд хоёр улсын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа хил дамнасан гэмт хэрэг, хил орчмын бүсийн аюулгүй болон тогтвортой байдлыг сахин хамгаалах зэрэг чиглэлээр идэвхтэй явж буйг тэмдэглээд, цаашид бүх шатны хэлхээ холбоог бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар хоёр улсын ард иргэд болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд аюулгүй, тогтвортой орчин бүрдүүлэхээ илэрхийлэв.
Айлчлалын хөтөлбөрийн дагуу төлөөлөгчид БНХАУ-ын Гуандун мужийн Гуанжоу хот, Шэньжэн хотод зочилж байна.
0 Сэтгэгдэл
























