ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Хөвсгөлд боом өвчин гарч хөл хорио тогтоов
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын III баг Тариатын баруун сайр гэдэг газар боом өвчин илэрч, өчигдрөөс хөл хорио тогтоолоо. Энэ сарын 14-нд хоёр ямаа халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг аймгийн мал эмнэлгийн лабораторид шинжлэхэд боом өвчин болох нь тогтоогджээ.
Түүнчлэн мал, амьтны гоц халдварт галзуу өвчний тохиолдол найман аймгийн 12 суманд бүртгэгдэж хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Дадал, Жаргалтхаан сум, Өвөрхангайн Тарагт, Төгрөг, Хужирт, Хөвсгөлийн Цагаан-Уул, Галт, Булганы Баяннуур, Баян-Агт, Баянхонгорын Бууцагаан, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Алтай аймгийн Цээл, Архангай аймгийн Өгийннуур сумд галзуу өвчин гарчээ. Он гарсаар галзуу өвчний тохиолдол олноор бүртгэгдсэн учраас Эрүүл мэндийн яамнаас энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж гаргасан байна.

0 Сэтгэгдэл