ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Р.Өнөржаргал: Багануур дүүрэгт хот байгуулах бүрэн боломж бий
УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдээс өнөөдөр маргааш санал асуулга авна. Энэ асуудлаар Багануур дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргалаас тодрууллаа.

-Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдээс санал авах гэж байна. Хот байгуулахын ач холбогдлыг та хэрхэн тайлбарлах бол?
-Анх 2006 онд Багануур дүүрэгт хот байгуулах асуудал яригдаж, тухайн үед иргэдээсээ асууж 96,5 хувь зөвшөөрч байсан. Гэвч бодит ажил болж чадалгүй өнгөрсөн юм. Дүүргийн иргэд ч үе үеийн нийслэлийн удирдлагуудад энэ асуудлаар санал, сэтгэгдлээ илэрхийлж, шийдэж өгөхийг хүсдэг. Харин энэ удаад хотын дүрмийн асуудалтай хамт, дүүрэгт хот байгуулах асуудлыг хэрэгжүүлэхээр нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан хот, дүүргийн хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас ажиллаж эхэлсэн. Үнэхээр манай дүүрэгт хот байгуулах шаардлага, боломж бий юу гэвэл тийм. Манай иргэд ч үүнтэй санал нийлнэ. Эдийн засаг, газар зүйн байршил, нутаг дэвсгэрийн хувьд бие даах цаг хэдийнээ болсон. Засгийн газраас гарсан тогтоолын дагуу Багануур дүүрэгт Оюутны хотхон, Нийслэлийн төлөвлөлтөөр уурхайгаа түшиглэн Үйлдвэр технологийн парк байгуулах төлөвлөгөөтэй. Ингэхийн тулд хот байгуулах асуудлыг шийдвэрлэх шаардлага үүсч байгаа юм.
-Санал асуулгаа хэрхэн зохион байгуулах вэ?
-Бид олон удаагийн хэлэлцүүлэг хийж иргэдээс хотын дүрэмд санал авч, дахин боловсруулан бэлэн болгосон. Дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлж санал асуулга явуулахаар тов гаргасан юм. Манай дүүрэг дээр энэ сарын 21, 22-ны өдөр буюу лхагва, пүрэв гарагт 07-20 цагийн хооронд санал асуулга болно. Хороодод тусгай байр засч байна. Иргэд сонгууль өгөх зарчмаар иргэний цахим үнэмлэхтэйгээ ирж санал өгнө. 100-гаас олон ажилтантай байгууллага, очиж өгөх боломжгүй иргэдээс өнөөдөр, маргааш битүүмжилсэн хайрцгаар санал авна. 22-ны өдөр 22 цагийн байдлаар эхний дүн мэдээ гарахаар тооцож байна. Хөндлөнгийн хянагч, ажлын хэсгийн хяналттайгаар санал авах ажиллагааг явуулна.
-Дүнг ямар байдлаар гаргах вэ, хэрэв дэмжсэн тохиолдолд?
-Санал асуулгад 30 гаруй мянган иргэнээс 16800 иргэн оролцох ёстой. 50 гаруй хувь илүү иргэний оролцоотой байвал дүнг хүчинтэйд тооцно. Санал өгсөн иргэдийн 50 хувиас дээш нь дэмжсэн бол дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, нийслэлийн ИТХ-д өргөн барина. Олон жил ярьж, хүсч байсан Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдээс санал авах гэж байна. Тиймээс иргэд маань идэвхтэй оролцож, дэмжиж санал өгөхийг уриалж байна.

0 Сэтгэгдэл
Лхам
ХОТ БАЙГУУЛАХГҮЙ ГЭХ ХЭН БАЙХ ЮМ ИЙМ ЮМАНД САНАЛ АСУУЛГА ЯВУУЛЖ ХӨРӨНГӨ ЗАРАХ ЯМАР ХЭРЭГ БАЙНАА ДАЛИМ ҮСЭРГЭЖ ИДЭХ АРГАД МӨН Ч ДАДАМГАЙ БОЛЖ ДЭЭ
2015.01.21