“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Н.Сувд: Тоглоход бэлэн 30 гаруй бүтээл бий
УДЭТ-ын Уран сайхны удирдагч, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувдтай театрын энэ жил хийх уран бүтээлийн талаар цөөн хором ярилцлаа.
-Та уг нь УДЭТ-ын дэд захирлын албан тушаалтай байх аа. Гэтэл өрөөний тань үүдэнд Уран сайхны удирдагч гэсэн байна...
-ССАЖЯ гэж байсан. Сайдын гаргасан тушаалын дагуу урлагийн байгууллагад дэд захирлын албан тушаал байх нь зохисгүй гэж үзээд Уран сайхны удирдагч гэдэг албан тушаалыг манай теарт бий болгосон. Нэр нь өөрчлөгдсөн ч хариуцаж эрхлэх ажлын хувьд өөрчлөгдсөн зүйлгүй дээ.
-Өнгөрсөн онд театрын төсвийг танаснаас УДЭТ томоохон уран бүтээл хийж чадахгүйд хүрсэн ч гараа хумхиад зүгээр суусангүй. Бэсрэг жүжгийн төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгасан. Энэ талаар?
-Өнгөрсөн жил улс орны хэмжээнд санхүүгийн байдал хүндхэн байсан. Тийм болохоор бид төрөөс санхүүжилт авна гээд гараа хумхиад суухыг хүсэлгүй бага зардлаар олон уран бүтээл хийлээ. Манайх 2017 оныг дуустал урт хугацааны хөтөлбөртэй ажиллаж байгаа. Энэ урт хугацааны хөтөлбөрөөсөө дунд хугацааны дөрвөн жилийн хөтөлбөр боловсруулдаг юм. Дунд хугацааны хөтөлбөрөөсөө жилийнхээ үйл ажиллагааг төлөвлөдөг. Сүүлийн арав гаруй жилд театр маань шинэ уран бүтээлийн үйлдвэрлэл эрчимтэй явуулж олон шинэ уран бүтээлээр театрын урын санг баяжуулж үзэгчиддээ оюуны бэлэг барьжээ. Бид 2014 оны төлөвлөгөө гаргахдаа томоохон хэмжээний уран бүтээл хийхийг түр азнаж завсарлага авч бэсрэг жүжгийн төсөл хэрэгжүүлсэн.
-Хоёр жилийн өмнө орчин үеийн жүжгийн зохиолын уралдаан зарлаж нэлээд зохиолтой болсон ч бодитоор бүтээл болж тавигдсан нь алга. Энэ жилийн хувьд шинээр ямар уран бүтээл хийх вэ?
-Театрын урын санд архивлаад хадгалчихсан маш олон жүжиг бий. Эдгээрээс гадна тоглоход бэлэн 30 гаруй бүтээл байна. Сонгодог, хүүхдийн, түүхэн, орчин үеийн, бэсрэг гээд төрөлжсөн. Төр засгаас театрын урлагийг дэмжсээр л ирсэн. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар 2013 онд хийсэн уран бүтээл, хөдөө орон нутгаар явсан аялан тоглолтод маань санхүүгийн туслалцаа үзүүлсэн. Өнгөрсөн жил бэсрэг жүжгийн төсөлд маань ССАЖЯ-наас зохих дэмжлэг үзүүлсэнд бид их баярлаж байгаа. Мэдээж бүх зүйлээ төр засгаар хийлгэнэ гэж юу байхав. Янз бүрийн аргаар л ажиллах гэж үзэж байна. Энэ онд бид олон том төсөл хэрэгжүүлэхээр яаманд саналаа хүргүүлсэн. Ер нь манай театрын түүхэнд шашны холбогдолтой жүжиг тавьсан тохиолдол бараг байхгүй юм билээ. 2015 онд “Үнэний хаан Будда”, “Ромео Жульетта”, алдарт зохиолч Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу”, Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” зэрэг жүжгийг шинээр тайзны бүтээл болгохоор төлөвлөж байна.
УДЭТ-ын Уран сайхны удирдагч, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувдтай театрын энэ жил хийх уран бүтээлийн талаар цөөн хором ярилцлаа. -Та уг нь УДЭТ-ын дэд захирлын албан тушаалтай байх аа. Гэтэл өрөөний тань үүдэнд Уран сайхны удирдагч гэсэн байна...

0 Сэтгэгдэл