ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөмж
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 7 хоногт амбулаторийн 75563 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчлөлөөр 6889 тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад дунджаас 0.1 хувиар нэмэгдсэн байна. Дүүргүүдийн хувьд томуу, томуу төст өвчин Багахангай дүүрэгт 20.4 хувь, Баянгол дүүрэгт 4.5 хувь, Налайх дүүрэгт 1.1 хувь, Баянзүрх дүүрэгт 1 хувь, Багануур дүүрэгт 0.5 хувь, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд 0.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа тул томуугийн вирүсийн шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байна.
Иймээс томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд,
Дулаан хувцас өмсөх
Сайтар унтаж амрах
Ханиах найтаах үедээ ам, хамраа дарах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх
Гараа тогтмол угаах
Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлний уланд тосон иллэг хийх
Биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх амин дэмээр баялаг хоол хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уух
Хамрын хөндийг өдөрт 2-оос доошгүй удаа цэвэрлэх, угаах
Хоолойгоо марганц, фурациллин, содын уусмалаар зайлах
Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх
Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх
Хэрвээ Таньд халуурах, ханиалгах, толгой өвдөх, үе мөч булчингаар өвдөх, хоолой хөндүүрлэх, нус гоожиж хамар битүүрэх, цөөн тохиолдолд бөөлжих суулгах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаж эмчийн зааврыг дагахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 7 хоногт амбулаторийн 75563 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчлөлөөр 6889 тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад дунджаас 0.1 хувиар нэмэгдсэн байна. Дүүргүүдийн хувьд томуу, томуу төст өвчин Багахангай дүүрэгт 20.4 хувь, Баянгол дүүрэгт 4.5 хувь, Налайх дүүрэгт 1.1 хувь, Баянзүрх дүүрэгт 1 хувь, Багануур дүүрэгт 0.5 хувь, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд 0.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа тул томуугийн вирүсийн шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байна.Иймээс томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд,

0 Сэтгэгдэл