ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Эрүүл мэндийн салбарт бага төсөв зарцуулж буйг онцлов
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахараг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
НҮБ-ын Хүн амын Сан нь хүн амын хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендерийн тэгш байдлыг дэмжигч олон улсын хамгийн томоохон эх сурвалж юм. НҮБ-ын Хүн амын сангаас эрүүл мэндийн салбарт нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих, шинэлэг технологи санаачилгыг нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжихэд зориулан нэвтрүүлэх, өвсөр насныхны нөхөн үржихүйн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд ЭМСЯ-тай хамтран 2015 оны зорилтоо тодорхойлон ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара онцоллоо. Мөн тэрбээр хэлэхдээ, “Монгол Улсын эрүүл мэндийн салбартаа зарцуулж байгаа төсөв бусад улс орнуудтай харьцуулахад маш бага байна. Дэлхийн улс орнууд ДНБ-ийнхээ таван хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулж байхад Монгол Улс 2-3 хувийг л зарцуулж байна. Эдийн засаг хүнд байгаа ч Монгол Улс эрүүл мэндийн салбартаа онцгойлон анхаарах ёстой” гэв.
Уулзалтын төгсгөлд ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба НҮБ-ын Хүн амын сангаас эрүүл мэндийн салбарт тэр дундаа нөхөн үржихүй, өвсөр насныхны нөхөн үржихүйн асуудалд салбарын бодлогын түвшинд хамтран ажиллах болно гэдгээ уламжиллаа гэж ЭМСЯ-наас мэдээллээ.

0 Сэтгэгдэл