“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
“Оргилуун дарс” шинэ балет үзэгчдэд хүрэхэд бэлэн болов
УДБЭТ-ын уран бүтээлчид вальс хөгжмийн хаан гэгддэг Австрийн алдарт хөгжмийн зохиолч И.Штраусын 15 хөгжмийн бүтээлийг нэгтгэсэн “Оргилуун дарс” хэмээх шинэ балетыг энэ сарын 24, 25-нд дэглэн толилуулахаар боллоо.
Тус балет нь нэгэн үзэсгэлэнт бүсгүйн сэтгэлд ургасан төсөөлөл, түүний баяр баяслаар дамжуулан залуу хүний дотоод ертөнц, амьдралын сайхныг орчин үеийн сонгодог бүжиг болон вальс бүжгийн хослолоор харуулахыг зорьж буйгаараа онцлогтой.
Цомнолыг нь тус театрын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва бичиж, симфони найрал хөгжмийг ерөнхий удирдаач УГЗ Н.Туулайхүү удирдах юм. Гол дүрүүдэд балетын гоцлооч СТА Б.Саруул, А.Эрдэнэболд А.Билгүдэ, О.Анужин нарын залуу бүжигчид тоглоно. Мөн бүжигчид тайзан дээр хормын дотор хувцсаа солих илбийн үзүүлбэр бэлджээ.
УДБЭТ-ын уран бүтээлчид вальс хөгжмийн хаан гэгддэг Австрийн алдарт хөгжмийн зохиолч И.Штраусын 15 хөгжмийн бүтээлийг нэгтгэсэн “Оргилуун дарс” хэмээх шинэ балетыг энэ сарын 24, 25-нд дэглэн толилуулахаар боллоо.Тус балет нь нэгэн үзэсгэлэнт бүсгүйн сэтгэлд ургасан төсөөлөл, түүний баяр баяслаар дамжуулан залуу хүний дотоод ертөнц, амьдралын сайхныг орчин үеийн сонгодог бүжиг болон вальс бүжгийн хослолоор харуулахыг зорьж буйгаараа онцлогтой.
Цомнолыг нь тус театрын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва бичиж, симфони найрал хөгжмийг ерөнхий удирдаач УГЗ Н.Туулайхүү удирдах юм. Гол дүрүүдэд балетын гоцлооч СТА Б.Саруул, А.Эрдэнэболд А.Билгүдэ, О.Анужин нарын залуу бүжигчид тоглоно. Мөн бүжигчид тайзан дээр хормын дотор хувцсаа солих илбийн үзүүлбэр бэлджээ.
0 Сэтгэгдэл
























