ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Цагаан сараар дотоодын бүтээгдэхүүн хэрэглэхийг уриаллаа
Монголын ард түмний уламжлалт баяр Цагаан сар удахгүй болох гэж байгаатай холбогдуулан “Дархан Монгол” нэгдлийн залуус хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд улс орны өмнө тулгамдаад байгаа санхүүгийн хямралыг даван туулахад, эдийн засагт ээмэг бөгжөөрөө бус эх оронч сэтгэлгээгээр тус болох нь зөв гэдгийг онцлохыг хүсчээ. Өөрөөр хэлбэл, Цагаан сараар бэлэн мөнгөний урсгал нэмэгддэг ч сүү цагаан идээнээс бусад бараа, бүтээгдэхүүний худалдаа БНХАУ-ын Эрээн хотод хийгдэж байгааг залуучууд бага, багаар засч залруулах цаг нь болсон гэж үзээд, “Уламжлалаа дээдлэн, улсын эдийн засагт тусалъя” аяныг өөрсдийн “ДМNN” (https://www.facebook.com/dmnegdel) фэйсбүүк дэх хуудсаар дамжуулан эхлүүлжээ.
Энэ талаар тус нэгдлийн гишүүн н.Билгүүн “Монголын ард түмний уламжлалт баяр ганцхан сарын дараа болох гэж байна. Хэдийгээр энэ баяр нь Монголчуудын хувьд хамгийн чухал үйл явдалд тооцогддог ч эдийн засгийн хямралаас үүдэн иргэдийн нуруун дээрх ачаа улам бүр хүндэрсээр байна. Өнөө жил Цагаан сар нь баяр уу, гуниг уу гэдэг нь бүр л ялгагдахаа болих шинжтэй байгаа нь эдийн засгийн хүндрэл болоод Засгийн газрын зүгээс хэмнэлтийн горимд шилжсэн зэрэг үйл явдлаас харагдаж байгааг үгүйсгэх аргагүй боллоо. Тиймээс манай аян өөрсдийн фэйсбүүк хуудсаар дамжуулан бие, биедээ болсон болоогүй бэлэг өгдөг буруу уламжлалыг эвдэх зорилго тавьсан. Гэхдээ шууд л гадагш гарч байгаа валютын урсгалыг зогсоогоод импортын барааг оруулахгүй гээд тээг тавих гээд байгаа юм биш. Тэр хэмжээнд ч бид хүрч ажиллаж чадахгүй шүү дээ. Тиймээс эхний үедээ дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг түлхүү сонгох, дотоодын компаниудыг чанарын шаардлага хангасан хямд үнэтэй бэлгийн худалдааг санал болгох зэргээр уриалж, хамтран ажиллахыг хүсч байгаа” гэсэн юм. Тэд энэ дагуу үндэсний үйлдвэрлэгч компаниуд руу хамтран ажиллах хүсэлт явуулсан бөгөөд одоогоор Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Хүнсчдийн холбоо, Монголын махны холбоо, Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих Мишээл экспо, “Мон Артс”, “Хөгжил трэйд”, “Монгол нэхмэл”, “Сөөсгөр сөөхий” зэрэг аж, ахуйн нэгж байгууллага хамтран ажиллах боломжтой гэж үзжээ.
Монголын ард түмний уламжлалт баяр Цагаан сар удахгүй болох гэж байгаатай холбогдуулан “Дархан Монгол” нэгдлийн залуус хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд улс орны өмнө тулгамдаад байгаа санхүүгийн хямралыг даван туулахад, эдийн засагт ээмэг бөгжөөрөө бус эх оронч сэтгэлгээгээр тус болох нь зөв гэдгийг онцлохыг хүсчээ. Өөрөөр хэлбэл, Цагаан сараар бэлэн мөнгөний урсгал нэмэгддэг ч сүү цагаан идээнээс бусад бараа, бүтээгдэхүүний худалдаа БНХАУ-ын Эрээн хотод хийгдэж байгааг залуучууд бага, багаар засч залруулах цаг нь болсон гэж үзээд, “Уламжлалаа дээдлэн, улсын эдийн засагт тусалъя” аяныг өөрсдийн “ДМNN” (https://www.facebook.com/dmnegdel) фэйсбүүк дэх хуудсаар дамжуулан эхлүүлжээ.Энэ талаар тус нэгдлийн гишүүн н.Билгүүн “Монголын ард түмний уламжлалт баяр ганцхан сарын дараа болох гэж байна. Хэдийгээр энэ баяр нь Монголчуудын хувьд хамгийн чухал үйл явдалд тооцогддог ч эдийн засгийн хямралаас үүдэн иргэдийн нуруун дээрх ачаа улам бүр хүндэрсээр байна. Өнөө жил Цагаан сар нь баяр уу, гуниг уу гэдэг нь бүр л ялгагдахаа болих шинжтэй байгаа нь эдийн засгийн хүндрэл болоод Засгийн газрын зүгээс хэмнэлтийн горимд шилжсэн зэрэг үйл явдлаас харагдаж байгааг үгүйсгэх аргагүй боллоо. Тиймээс манай аян өөрсдийн фэйсбүүк хуудсаар дамжуулан бие, биедээ болсон болоогүй бэлэг өгдөг буруу уламжлалыг эвдэх зорилго тавьсан. Гэхдээ шууд л гадагш гарч байгаа валютын урсгалыг зогсоогоод импортын барааг оруулахгүй гээд тээг тавих гээд байгаа юм биш. Тэр хэмжээнд ч бид хүрч ажиллаж чадахгүй шүү дээ. Тиймээс эхний үедээ дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг түлхүү сонгох, дотоодын компаниудыг чанарын шаардлага хангасан хямд үнэтэй бэлгийн худалдааг санал болгох зэргээр уриалж, хамтран ажиллахыг хүсч байгаа” гэсэн юм. Тэд энэ дагуу үндэсний үйлдвэрлэгч компаниуд руу хамтран ажиллах хүсэлт явуулсан бөгөөд одоогоор Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Хүнсчдийн холбоо, Монголын махны холбоо, Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих Мишээл экспо, “Мон Артс”, “Хөгжил трэйд”, “Монгол нэхмэл”, “Сөөсгөр сөөхий” зэрэг аж, ахуйн нэгж байгууллага хамтран ажиллах боломжтой гэж үзжээ.
0 Сэтгэгдэл























