УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Роналду загвар өмсөгч найз бүсгүйгээсээ салжээ

Португалийн алдарт хөлбөмбөгчин дэлхийн од Криштиан Роналду Оросын топ модель найз бүсгүй Ирина Шейкээс таван жилийн хамтын амьдралын дараа албан ёсоор салсан байна. Дэлхийн хамгийн сайхан хосуудын салалтын шалтгаан нь сүйт залуугийн ээж болсон тухай хэвлэлүүд мэдээлж байна. Роналду ээжийнхээ төрсөн өдөрт зориулсан томоохон хүлээн авалт хийхээр төлөвлөсөн бөгөөд үүнд нь түүний сүйт бүсгүй оролцохоос татгалзжээ хэмээн Португалийн Correio da Manha мэдээлсэн байна. Зул сарын амралтын өдрүүдийг Роналду Иринагийн хамт Дубайд өнгөрүүлснийхээ дараахан Мадридад эргэн ирээд ээжийнхээ 60 насны төрсөн өдрийн тэмдэглэх төлөвлөгөө боловсруулж эхэлсэн гэнэ. Харин сүйт бүсгүй нь энэ удаад Мадрид явахаас татгалзсан гэнэ. “ Тэд эргэж нийлэхээргүй муудалцсан. Ингээд шинэ оныг Роналду хүүгийнхээ хамт ганц биеэр угтсан аж. Гэхдээ энэ бол тэдний салалтын үндсэн шалтгаан уу гэвэл үгүй. Сүүлийн хэдэн сар тэдний харилцаа маш муу байсан бөгөөд ер нь салах талаар хоёул шийдвэрээ аль хэдийнэ гаргасан байсан гэсэн мэдээ хэвлэлүүд цацаж буй гэнэ. Энэ сарын 12-нд болсон “Алтан бөмбөг” гардуулах ёслол дээр Ирина огт харагдаагүй бөгөөд Роналду шилдгийн шагнал гардаад хэлсэн үгэндээ найз бүсгүйнхээ тухай огт дурдаагүй байна. Тэдний харилцааны гол ан цав нь Ирина ээж, эхнэр болохын тулд өөрийнхөө карьерыг одоогоор орхихыг хүсээгүйд оршиж буй гэнэ. Гэхдээ хөлбөмбөгчинд үүнээс илүүтэйгээр ээжийг нь хүндэтгээгүй нь хамгийн том шалтгаан байсан гэж буй аж.

0 Сэтгэгдэл