УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
100 хүүхэд шинэ цэцэрлэгтэй боллоо
Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны хүүхдүүд канад технологиор барьсан цоо шинэ цэцэрлэгтэй боллоо. Дөрвөн бүлэгтээ 100 хүүхэд хүлээн авах чадалтай энэ цэцэрлэг өнгөрсөн сарын 22-нд ашиглалтанд оржээ. Тус хороонд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй үлдсэн 154 хүүхдээс 109-ийг нь энд сурган хүмүүжүүлж эхэлжээ.
Жил бүрийн намар эцэг эхчүүдийн толгойн өвчин болдог цэцэрлэгийн хүрэлцээний асуудлыг шийдэхээр БШУЯ болон холбогдох газрын дэмжлэгтэйгээр энэ мэт цөөн тоогоор боловч цэцэрлэгүүдийг ашиглалтад оруулсаар байна. Тухайлбал, Улаанбаатар хотын найман дүүрэгт 17 цэцэрлэг шинээр нээж, нийтдээ 1200-1700 хүүхдийг хамруулахаар ажиллаж байгаа юм. 12-р хорооны цэцэрлэгийг ч БШУЯ, Дэлхийн Банк, Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сангийн 10 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд байгуулсан аж.
Цэцэрлэгийн хуучин суурин дээр автомашины гарааш байсныг эзэмшигч иргэдтэй зөвшилцсөний дүнд буулгаж хямд төсөр канад технологиор барьсан нь нэг талаар төсөвт ч хэмнэлттэй, нөгөө талаар дулаахан болжээ. Ингэж канад технологиор цэцэрлэг барихад 600-700 сая төгрөгийн зардал төсөв гарсан гэнэ. Цэвэр модоор барьдаг учир галын аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байна. Ийнхүү шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор хорооны ажилгүй иргэдээс ажлын байртай ч болжээ.
Цэцэрлэгийн нээлтэд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ болон Баянгол дүүргийн засаг дарга Д.Оросоо нар оролцлоо.

0 Сэтгэгдэл