АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сонгуулиас болж телевизүүд үзэх юмгүй байх нь
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор тодорч дууслаа. Тиймээс тэд сурталчилгаа хэмээх тархи угаах ажилдаа ханцуй шамлан орцгоов. Тун удахгүй Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийн сурталчилгааны эрхийг нээхээр ч бүр галзуурах янзтай. Сонгууль дөхөхөөр элдэв хэрүүл, гүтгэлэг газар авч телевизээр үзэх зүйлгүй болдог жамтай. Энэ жилийн сонгуулийн сурталчилгаа ч нэлээд олон хүнийг залхаах бололтой. Амралтын өдрүүдээр гарч буй нэвтрүүлгүүдийн оролцогч нь мэдээж нэр дэвшигчид байлаа. Сайхан сайхан мөрөөдлөө дэлгэж, нэг л их ухаантай яриа дэлгэх нэр дэвшигчид телевиз бүрийн хоймор эзлэх болов. Урьд өмнө зүсийг нь ч харж байгаагүй хүмүүс болоод сүүлийн хэдэн жил таг дуугүй явсан хүмүүс гэнэт хэлд орж, философи яриад л телевизүүдийн эфирийн ихэх цагийг эзэлж байна. Телевизийн олон ангит монгол кинонууд нь хүртэл нэг л улс төржилт. Үзэж болох ганц зүйл хүүхдэд зориулсан нэвтрүүлэг л болж байх шиг. Өмнөх сонгуулиар нэр дэвшигчид хүүхдийн нэвтрүүлэгт хүртэл зочноор оролцож байсан түүх бий. Тэгэхээр удахгүй телевизийн сувгуудаар улстөрчдийн нүүр царайг залхтлаа харах нь. Ядахад кабелийн сувгаар гарч буй телевизүүдийн олныг яана. Нэг сарын турш үзэх харах юмгүй уйдах нь дээ.
Б.Энхболор
0 Сэтгэгдэл
























