ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Удирдах түвшний эмэгтэйчүүдийн тоог өсгөх хэрэгтэй гэнэ
Сүүлийн 20 жилд удирдах, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрхбиш өссөн ч гэсэн хангалттай хэмжээнд хүрээгүй гэж үзээд Олон улсын хөдөлмөрийн байгууллага энэ түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог өнөөгийнхөөс таван хувиар өсгөх хэрэгтэй гэсэн байна.
“Удирдлага болон бизнес дэх эмэгтэйчүүдийн үүргийг дээшлүүлэх” судалгаагаар бол дэлхийн 108 орноос 80-д нь өнгөрсөн 20 жилд эмэгтэйчүүдийн удирдлагад эзлэх хувь нэмэгджээ.
“Манай судалгаанаас үзэхэд хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоо ингэж өсч байгаад дэлхий дахины эдинй засгийн өсөлт, ур чадварын өрсөлдөөн гол түлхэц болж байна. Байгууллага дахь болон дээд удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо ихэсч байгаа нь нааштай үр дүн. Гэхдээ ажлын байранд, ялангуяа удирдлагын түвшинд хүйсийн тэгш бус байдал арилахад урт зам туулах хэрэгтэй болох нь” гэж Ажил олгогчдын сонирхол дахь үйл ажиллагааны товчооны тэргүүн Дебора Франс-Массэн хэлж байна.
Өнөөдөр дэлхийн томоохон корпорациудын удирдах албан тушаалд эмэгтэйчүүд дөнгөж тав түүнээс бага хувь эзэлж байгаа юм. Хэдхэн оронд ийм компаниудын удирдах зөвлөлд эмэгтэйчүүд 20, түүнээс илүү хувь эзэлж байна. Эмэгтэйчүүд компаниудын удирдах зөвлөлийг даргалдаг хамгийн өндөр хувьтай орноор Норвеги орж 13,3 хувьтай байгаа бол хоёрдугаарт Турк 11,1 хувьтай байна.
Харин удирдах зөвлөлд эмэгтэйчүүд олноор оролцдог орноор Ямайка 59,3 хувь байгаа бол Йеменд ердөө 2,1 хувь байна.
АНУ энэ 108 орноос 42,7 хувьтайгаар 15 дугаарт жагсч байгаа бол Их британи 34,2 хувиар 41, ОХУ 39,1 хувиар 25 дугаар байрт орж байна. Азид бол Филиппин 47,6 хувиар 4, Монгол 41,9 хувиар 17 дугаарт орж байна. Африкт Гана 39 хувь байж 39 дүгээрт, Ботсван 38,6 хувиар 28 дугаар байрт жагсчээ. Харин Латин Америкт Колумбад компаниудын удирдах зөвлөлд эмэгтэйчүүд 53,1 хувь эзэлж дэлхийн улс орнуудын жагсаалтын хоёрдугаар байрт орж байна.
Сүүлийн 20 жилд удирдах, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрхбиш өссөн ч гэсэн хангалттай хэмжээнд хүрээгүй гэж үзээд Олон улсын хөдөлмөрийн байгууллага энэ түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог өнөөгийнхөөс таван хувиар өсгөх хэрэгтэй гэсэн байна. “Удирдлага болон бизнес дэх эмэгтэйчүүдийн үүргийг дээшлүүлэх” судалгаагаар бол дэлхийн 108 орноос 80-д нь өнгөрсөн 20 жилд эмэгтэйчүүдийн удирдлагад эзлэх хувь нэмэгджээ.

0 Сэтгэгдэл