ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Залуусыг уриалав
Нийслэлийн Замын цагдаагийн газар, МЗХ-той хамтран өнөөдрөөс эхлэн "Залуусаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин бүү жолоодоорой" гэсэн уриалгыг дэвшүүлэн олон ажил зохион байгуулахаар болов.

Шинэ жил, цагаан сар гээд нийтээрээ тэмдэглэдэг уламжлалт баярууд ар араасаа үргэлжилж байгаа энэ үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амтомашин барьж, авто замын хөдөлгөөнд оролцож өөрийн болоод бусдын биед нөхөж барамгүй гэмтэл учруулах тохиолдол цөөнгүй гарч байгаагаас дээрх байгууллагууд ийн уриалахад хүрчээ. Уншигч та бүхэн ч залуучуудын уриалгыг дэмжиж, энэхүү давалгаанд нэгдэж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Нийслэлийн Замын цагдаагийн газар, МЗХ-той хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн оны тавдугаар сард байгуулжээ. Энэ дагуу хамтын ажиллагаагаа эхлүүллээ.
0 Сэтгэгдэл























