УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Сурагчид ухаалаг карттай боллоо
Нийслэлийн Боловсролын газар, Монголын Сурагчдын Холбоо хамтран орчин үеийн техник технологийн ололтод тулгуурлаж, олон улсын стандартад нийцсэн Смарт картыг 138 мянга гаруй сурагчдад хоёр дахин хямд үнээр буюу 1400 төгрөгөөр 3 жилийн хугацаатайгаар олгохоор боллоо.

Нийслэлийн ЕБС-ийн сурагчийн үнэмлэхийг гаргахдаа сурагчдын хүсэлт, хэрэгцээнд тулгуурлаж, судалгаанд үндэслэн сурагчдын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх, сурагч бүрт сургалтын төвд үнэ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үнээр сурах боломжийг олгох, ерөнхий боловсролын сургуулиудад “Ухаалаг сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэх сурагчдад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, ёс суртахууны боловсрол олгох, нийтийн тээвэрт сурагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой юм.
Нийслэлийн Боловсролын газар, Монголын Сурагчдын Холбооноос Өргөө кино театртай хамтран сурагчийн нэг өдрийг санаачлан сурагчийн үнэмлэхээр 20-50 хувийн хөнгөлөлт үзүүлж, кино боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Сурагчийн үнэмлэхийг дэмжих үүднээс “Ухаалаг сургууль” хөтөлбөрийг Хаан даатгал, Монре даатгалын компанитай хамтран нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчийн үнэмлэх уншигч машинуудыг үнэ төлбөргүйгээр байршуулахаар болсон бөгөөд уг машиныг ерөнхий боловсролын сургуулиуд байршуулахыг хүсвэл дээрх хоёр даатгалын компанид хандаж болох юм. Мөн "Кэвико" компанитай хамтран үнэ төлбөргүйгээр онлайн сургалтад хамрагдах, интернэтэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх зэрэг олон ажлыг сурагчдад зориулан шинээр нэвтрүүлж байна. Нийслэлийн сурагчийн үнэмлэх нь 1400 төгрөгийн үнэтэйгээр ашгийн бус зорилгоор гарч байгаа бөгөөд энэ сарын 27-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл