Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
МҮОНРТ-ийн захирлыг тойрсон асуудлууд шүүх, цагдаадаа тулав

МҮОНРТ-ийн дарга М.Наранбаатарыг энэ сарын 2-ны өдөр Монгол Үндэсний радио, телевизийн ерөнхий захирлын алба өгөхөөр өргөдөл гаргасныг Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд хүлээн авсан. Ингээд энэ сарын 5-ны даваа гарагт Үндэсний зөвлөлийн хуралдаанаар Ц.Оюундарийг МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар томилоод байгаа. Гэвч оны өмнөөс эхэлсэн М.Наранбаатартай холбоотой элдэв асуудлууд үргэлжилсээр. УИХ-ын дарга З.Энхболдын УИХ-ын чуулган дээр МҮОНРТ-ийн талаар хэлсэн үгийг гүтгэлэг хэмээн М.Наранбаатар тэрбум төгрөг нэхэмжилсэн. Энэ тухай болон тус телевизтэй холбоотой асуудлаар М.Наранбаатар ярилцлага өгсөн байв. Тэгвэл өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд твиттер хуудастаа “Наранбаатар гэгчийн хэвлэлээр тарааж байгаа миний тухай мэдээлэл 100 хувь худлаа гүтгэлэг. Зогсоохгүй байгаа тул арга ядаад цагдаад хандав” хэмээн бичсэн байлаа. Тэгэхээр нэг нь шүүхэд хандаж, нөгөө нь цагдаад хандахаар болж асуудал цааш үргэлжлэх нь байна. Зөвхөн үүгээр МҮОНРТ-ийг тойрсон асуудал дууссангүй. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр энэ сэдвийг хөндөөд авсан юм.
УИХ-ын гишүүн Су.Батболд “МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар улс төрийн намын өндөр албан тушаал хашиж байсан хүнийг томиллоо. Олон нийтийн радио, телевиз нь аливаа улс төрийн нам, улстөрчдөөс хараат бусаар ажиллах ёстой, бие даасан хуультай байгууллага. Гэтэл улс төрийн намд өндөр албан тушаал хашиж байсан хүнийг ажлаас нь татгалзуулан хараат бусаар ажиллах ёстой энэ байгууллагын даргаар томилж байгаад хуулийг нь гардан боловсруулж батлуулсан хүний хувьд би харамсаж байна. Байнгын хороо ч энэ асуудалд анхаарах ёстой” гэв. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцье гэсэн санал гаргасан.
Тус Байнгын хорооны дарга А.Бакей “2013 онд тус Байнгын хорооноос ажлын хэсэг гарч Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаад зөвлөмж хүргүүлсэн. Гэвч Байнгын хорооноос өгсөн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь саяхан Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг нөхөн томилох үеэр харагдлаа. Харин өнөөдөр /өчигдөр/ энэ асуудлыг хэлэлцэх бэлтгэлгүй байгаа учраас Байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж хуулийн болон зөвлөмжийн хэрэгжилтийг шалган танилцаж, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах саналаа оруулж ирэх хэрэгтэй” хэмээв. Саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд нар дэмжсэн юм.
Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон 2013 онд тус Байнгын хорооноос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг МҮОНРТ-д шалгаж танилцан хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны дараагийн хуралдаанаас байгуулахаар болов.
Харин шүүх, цагдаагийн асуудал ч цаашдаа багагүй үргэлжлэх нь бололтой. Ц.Оюундарийг томилогдсоны дараагийн өдөр МҮОНРТ-ийн уран бүтээлчид түүнийг улс төрийн намын гишүүн хэвээрээ мөртлөө ерөнхий захирлаар томилж, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж шүүхэд хандахаар болжээ.

0 Сэтгэгдэл