Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Баруун аймгуудын нутгаар хүйтэрч цасаар шуурна
Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс малчид, ард иргэдийн анхааралд сэрэмжлүүлэг гаргажээ. Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхаарууллаа. Мөн баруун аймгуудын нутгаар өнөө, маргаашдаа цас орж, цасан шуурга шуурна. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр хүйтэрч шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Түүнчлэн төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 25-30 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүрийн голын сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 16-21 градус байх бол бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар зарим газарт бага зэргийн цас орно. Говийн аймгуудын нутгаар цас орохгүй. Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй шөнөдөө 22 градус, өдөртөө 10 градус байх бол лхагва гарагт шөнөдөө 20 хэм өдөртөө 11 хэм хүйтэн байх нь.

0 Сэтгэгдэл