Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 24 иргэний энгэрийг мялаалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нар гардууллаа. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар "Мегавүүд" ХХК-ийн инженер Д.Батжаргал, "Теч" ХХК-ийн ажилтан Д.Батмөнх, Улаанбаатар хотын номын сангийн ахмад ажилтан Ж.Дэжидмаа нарын 63 иргэн, Шударга журам медалиар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ажилтан, хүндэт донор Д.Бүдханд, Нийслэлийн 1 дүгээр төрөх газрын архивч, хүндэт донор Б.Доржпалам, Алтангадас одонгоор Говийн гарц ХХК-ийн нябо Ц.Амарсанаа, Зааг групп ХХК-ийн захирал А.Амартүвшин нарын 147 иргэн, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 24 иргэний энгэрийг мялаалаа. Улаанбаатар хотын нийтийн номын сангийн ахмад ажилтан, Нийслэлийн мал эмнэлгийн газрын малын эмч, Нарантуул Олон улсын худалдааны төвийн борлуулагч, Клиникийн нэгдсэн 1 дүгээр эмнэлгийн сувилагч, хүндэт донор гээд олон салбарын манлайлагч нар ийнхүү төрийн шагнал хүртлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл