2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯНД НЭГДЛЭЭ
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
Дугуйтай санта 300 хүүхдэд бэлэг өгнө
Монголын Залуучуудын холбоо (МЗХ), МЗХ-ын дэргэдэх Аялал жуулчлалын хөгжлийн төв (АЖХТ) болон “Оргил” уулын дугуйны клуб хамтран "Дугуйтай санта" сайн үйлсийн аяныг өнөөдөр зохион байгуулж байна.
Аяны хүрээнд өнөөдөр 100 гаруй унадаг дугуйтай санта Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэл аялах аж. Мөн ерөнхий боловсролын 25 дугаар тусгай сургуулиар зочилж, 3000 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бэлэг гардуулах аж.
“Оргил” уулын дугуйны клубын тэргүүн Б.Наранбаатар, “Энэхүү аяныг 2013 онд манай клубээс санаачлан зохион байгуулсан. Анх есөн дугуйчин оролцож байсан бол энэ жил хүрээгээ тэлж МЗХ, АЖХТ-тэй хамтран 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байна. 12 дугаар сард шинэ жилийн баярын уур амьсгал ордог учраас сантаг аялалынхаа бэлэг тэмдэг болгож сонгосон. Мөн үндэсний хэв шинжээ оруулах үүднээс аялалын эхэнд Монгол өвлийн өвгөн явах юм” гэлээ.
Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга Э.Хишигбаяр, “МЗХ-ноос Унадаг дугуйтай Улаанбаатар төслийг хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд энэ онд гурван удаа унадаг дугуйн парад зохион байгуулсан. Энэ хүрээнд өнөөдрийн аяныг зохион байгуулж байна. Мөн өнөөдөр Баянгол дүүрэгт 100 өвлийн өвгөн бэлэг тараана. Цаашид "Дугуйтай санта" аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулна” гэв.
Монголын Залуучуудын холбоо (МЗХ), МЗХ-ын дэргэдэх Аялал жуулчлалын хөгжлийн төв (АЖХТ) болон “Оргил” уулын дугуйны клуб хамтран "Дугуйтай санта" сайн үйлсийн аяныг өнөөдөр зохион байгуулж байна.Аяны хүрээнд өнөөдөр 100 гаруй унадаг дугуйтай санта Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэл аялах аж. Мөн ерөнхий боловсролын 25 дугаар тусгай сургуулиар зочилж, 3000 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бэлэг гардуулах аж.

0 Сэтгэгдэл