Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ
Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
“Blue moon” арт галерейн гишүүд үзэсгэлэн гаргана
“Blue moon” арт галерейд арванхоёрдугаар сарын 15-24-ны хооронд “Гишүүн уран бүтээлчид-5” үзэсгэлэнг уран зураг сонирхогчдын хүртээл болгохоор зэхжээ.
“Blue Moon” арт галерей нь 50 гаруй гишүүн уран бүтээлчтэй бөгөөд гишүүн уран бүтээлчдийнхээ бие даасан үзэсгэлэн, менежмент болон маркетингийг бүрэн хариуцан ажилладаг гэнэ. Эл үзэсэгэлэнд “Blue moon” арт галерейн гишүүн уран бүтээлчдийн 40 орчим бүтээл дэлгэгдэж буй.
Уг галерей нь идэвхтэй уран бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдийг дэмжин ажиллаж тэдний уран бүтээлийн төсөл бичих, хэрэгжүүлэх тал дээр анхааран 20 гаруй уран бүтээлчдийн бие даасан үзэсгэлэнгийн төслийг ивээн тэтгэж зохион байгуулжээ. Дүрслэх урлагийн таван төрлийн үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгуулж, нийт 800 гаруй уран бүтээлчдийг хамруулж, 20 уран бүтээлчид үнэ бүхий зүйл болон мөнгөн шагнал, үзэсгэлэн гаргах эрхээр шагнасан. Галерейн дэргэд “Аялагч зураачдын клуб” байгуулж гурван удаагийн аялал хийжээ. 2014 онд “Mиний нутаг-2” сэдвээр байгалийн судалбар хийх зуны аяллыг зохиож, 30 хоногт 5120 км зам туулан эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялсан байна. Аялалд оролцсон найман уран бүтээлчийн 80 гаруй бүтээлээр үзэсгэлэн зохион байгуулжээ.
“Blue moon” арт галерейд арванхоёрдугаар сарын 15-24-ны хооронд “Гишүүн уран бүтээлчид-5” үзэсгэлэнг уран зураг сонирхогчдын хүртээл болгохоор зэхжээ.“Blue Moon” арт галерей нь 50 гаруй гишүүн уран бүтээлчтэй бөгөөд гишүүн уран бүтээлчдийнхээ бие даасан үзэсгэлэн, менежмент болон маркетингийг бүрэн хариуцан ажилладаг гэнэ. Эл үзэсэгэлэнд “Blue moon” арт галерейн гишүүн уран бүтээлчдийн 40 орчим бүтээл дэлгэгдэж буй.

0 Сэтгэгдэл