“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Уран бүтээлчдийг ХБНГУ-д урьж байна
ХБНГУ-ын Шлезвиг-Гольштейн мужид зохион байгуулагддаг “Nord Art-International Art Exhibition” үзэсгэлэн ирэх 2015 оны зургадугаар сарын 6-нaac аравдугаар сарын 5-ны хооронд болно.Тус үзэсгэлэнгийн хүрээнд Монголын уран бүтээлчдэд зориулан тусгай павильон гаргахаар төлөвлөжээ.
“Nord Art-International Art Exhibition” (www.nordart-mongolianart.de) үзэсгэлэнд оролцож бүтээлээ дэлгэх зураач, уран бүтээлчдийн сонгон шалгаруулалт ХБНГУ-д болох юм. Энэхүү сонгон шалгаруулалтад оролцох уран бүтээлч нь уран зураг, баримал, инстоляц, видео болон фотоарт төрлөөр нэн орчин үеийн урлагийн бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд туурвиж ирсэн туршлагатай байх шаардлагатай гэнэ.
Уран бүтээлчийн санал болгож буй бүтээл нь утга агуулга, зохиомж, ашигласан материал, гүйцэтгэлийн хувьд өөрийн гэсэн хэллэг, онцлох төрхтэй, давтагдашгүй шинэлэг байхаас гадна үзэл санааны хувьд монгол хүн, Монгол орон, дэлхий нийтэд тавигдаж буй чухал асуудлуудыг хөндсөн байх нь давуу тал болох юм.
Шалгаруулалтад оролцох хүсэлтэй уран бүтээлчид nordartmongolianart@gmail.com цахим шуудангийн хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж. “NordArt” нь 16 жилийн түүхтэй, Европын томоохон дүрслэх урлагийн үзэсгэлэнд тооцогддог. 2014 онд 101 орны 3000 орчим уран бүтээлч oролцох хүсэлт гаргаснаас нийт 55 орны 250 уран бүтээлчийн бүтээлийг зургадугаар сарын 14-ний өдрөөс аравдугаар сарын 12-ны хооронд үзэсгэлэнгийн талбай болон цэцэрлэгт хүрээлэнд дэлгэж 70 мянга орчим үзэгчид толилуулжээ.
Mөн “NordArt“ үзэсгэлэнгийн үеэр Европын орнууд ялангуяа Испани, Дани, Голланд, Герман, Скандинавын орнооc кураторууд болон галеристууд нь шинэ залуу, авъяаслаг уран бүтээлчдийг нээн илрүүлэх, цаашид тэдэнтэй хамтран ажиллах зорилгоор хүрэлцэн ирдэг байна.

0 Сэтгэгдэл