Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Цагдаагийн экс дарга нарын өмгөөлөгчид амралтын өдрөөр хавтаст хэрэгтэй танилцана
Сүхбаатар дүүргийн шүүх цагдаагийн экс дарга нарын буюу хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх, дэд хурандаа Г.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг энэ сарын 29-нд 10:00 цагт хийхээр товлосон.
Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлөөс Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Батхүү,  О.Зоригтын өмгөөлөгчөөр А.Ундрах, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр  М.Алтан-Өлзий,  Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Б.Баяр нарыг томилсон талаар өмнө нь бид мэдээлсэн билээ. Өмгөөлөгчид хэргийн материалтай танилцаж байгаа бөгөөд одоогийн байдлаар зарим нь 29 хавтаст хэргээс дөнгөж 10-ыг нь уншиж танилцсан ажээ.
Цагдаагийн дарга нарын өмгөөлөгчид амралтын өдрүүдээр буюу энэ сарын 26-27-ны өдрүүдэд хэргийн материалтай танилцах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан байна. Шүүх энэ хүсэлтэд хүндэтгэлтэй хандан хүлээн авч хэргийн материалтай танилцуулахаар болжээ.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан