2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯНД НЭГДЛЭЭ
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
Баянзүрх,Налайх дүүрэгт “хамтын хуримтлалын сан”байгуулагдана
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг 12-р сарын 17-нд Баянзүрх дүүргийн хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзлаа. Уулзалтаар гишүүн Д.Ганхуяг УИХ-ын хаврын чуулганы үйл ажиллагаа болон шинэчлэлийн Засгийн газар эдийн засаг, нийгмийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн тухай, мөн өнгөрсөн 2 жилийн хугацаанд тойрогтоо хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Мөн хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарт хандаж нэг хороо, хэсэгт нэг дор амьдарч буй иргэдийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, байнгын бүтээлч хамтын харилцааг дэмжих зорилгоор “Хамтын хуримтлалын сан”-г иргэд, аж ахуйн нэгжтэй хамтран үүсгэн байгуулж ажиллах болсноо мэдэгдлээ. Хороо бүрт хуримтлалын нэг бүлэг байх бөгөөд хуримтлалын сан нь дундын өмч байна. Хуримтлалын бүлгийн гишүүд нь сангийн орлогыг өсгөх, арвижуулах үүрэгтэй байх ба сангийн зөвхөн нэмэгдсэн орлогын тодорхой хувийг хорооны иргэдийн нийтлэг эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа болон зарим зайлшгүй явуулах хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зориулах юм. Мэдээж сангийн үйл ажиллагаа дүрмээр зохицуулагдах ба барууны орнуудын ийм төрлийн “хамтын хуримтлалын сан” нь тухайн хороонд оршин суугч иргэд, хороонд байршилтай аж ахуйн нэгжийн хамтын бүтээлч ажиллагааны гол хөшүүрэг болдог байна. Ийнхүү Баянзүрх, Налайх дүүргийн хороод “хамтын хуримтлалын сан”-тай болж байна. Олны хүч оломгүй далай гэдэг.

0 Сэтгэгдэл