АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Гадаадад буй иргэд сонгуулийн хэсгийн хороонд утас, шуудангаар бүртгүүлж болно
Хилийн чанадад амьдарч буй иргэдээ Монгол Улс анх удаа сонгуульд оролцуулж, саналыг нь авах гэж буй. Гадаад хэргийн яам, Сонгуулийн Ерөнхий хорооны хамтарсан тушаалаар гадаад амьдарч буй иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд энэ сарын 31-нээс өмнө өөрийн биеэр харьяа дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлнэ гэж заасан байсан. Энэ нь, асуудлаас бол УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр МАН болон АН-ынхны дунд багагүй маргаан үүссэн. Тодруулбал, АН-ынхан сонгуульд санал өгөхийн тулд заавал өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагагүй. Сонгуульд оролцох эсэхээ утсаар болон мэйл хаягаар мэдэгдэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Нэг үгээр хэлбэл, ганцхан санал өгөхийн тулд илүү зардал гаргах хэрэггүй гэж үзсэн. Харин МАН-ынхан заавал биеэр очиж бүртгүүлэх ёстой гэж үзсэн. Энэ байдлаас болж ГХЯ, СЕХ-ны хамтарсан тушаалыг эргэн харах шаардлага гарсан юм. Тэгвэл энэ тушаалаа эргэн харж, гадаадад буй иргэд сонгуульд санал өгөх эсэхээ бүртгүүлэхийн тулд заавал өөрийн биеэр очих шаардлагагүй болжээ. Тухайлбал, утас болон электрон шуудангаар бүртгүүлэх боломжтой болж. Харин зургадугаар сарын 10-нд саналаа өгөх нь.
Өнөөдрийн байдлаар Гадаадад амьдарч байгаа 2000 гаруй иргэн сонгуульд санал өгнө гэдгээ мэдэгджээ.
Өнөөдрийн байдлаар Гадаадад амьдарч байгаа 2000 гаруй иргэн сонгуульд санал өгнө гэдгээ мэдэгджээ.
Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
























