Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Дуучин Н.Мөнгөншагай анхны цомгийн нээлтээ хийлээ
Залуу дуучин Н.Мөнгөншагайгийн “Амин хайртай ээждээ” уран бүтээлийн анхны цомгийн нээлт өнөөдөр боллоо. Тэрбээр С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийг бакалаврын зэрэгтэй төгссөн анхны төгсөгч аж.

Түүний уран бүтээлийн анхны цомогийн нээлтэд Хөгжим бүжгийн коллежийн захирал, МУГЖ Г.Эрдэнэбат, ангийн багш, АЖ Б.Жавзандулам, МУГЖ А.Бүтэд нар хүрэлцэж ирсэн. Залуу дуучин Н.Мөнгөншагай дуулах эрдэм заасан багш нартаа анхны цомогийнхоо дээжийиг гардуулсан юм.

Цомогийн нээлтийн үеэр ангийн багш АЖ Б.Жавжандулам “Н.Мөнгөншагай байгалиас заяасан дуулах авьяастай. Хоолойнх өнгө нь тогтдогтсон оюутан байсан. Дуурийн дуучин болгох санаатай бид их хичээллэсэн дээ” гэж дурсамж хүүрнэв.

Тэгвэл Хөгжим бүжгийн коллежийн захирал, МУГЖ Г.Эрдэнэбат “Их намбай, чамбай хүүхэд. Найман жил дуулах эрдэмд суралцсан. Монголд найман жил сурсан байдаг болов уу. Цаашдаа дахин суралцаарай. Сургуульдаа багшлах боломж нээгдэж байгаа шүү” хэмээн урам хайлахыг хажуугаар ажлын санал тавилаа.        

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан