"Шувуун саарал" нэртэйгээр 1990 оноос Монголын зохиолчдын эвлэл зохион байгуулж эхэлсэн богино өгүүллэгийн наадам 1993 оноос "Утгын чимэг" болон өөрчлөгдсөн нь өдгөө уншигч үзэгчдийн хүсэн хүлээдэг наадам болсон билээ.
Энэхүү наадам Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулахад онцгой ач холбогдолтой. Сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэгүүд өрсөлддөг. Энэ жилийн “Утгын чимэг”-ийн эцсийн шатны шалгаруулалт маргааш УДЭТ-ын тайзнаа өрнөх нь. Сүүлийн шатанд
Н.Бадамжав - “Гудамжаар...”
Т.Баянсан -“Таалагдах өвчин”
Т.Бум-Эрдэнэ-“Сонин зүүд”
Ц.Доржготов-“Гичий чонын гиншээ”
Б.Золбаяр-“Цоожны ганц шүдлэн”
Я.Мөнхжаргал -“Нүд”
Б.Пүрэвдаш-“Зээрээ, Зүрхээ хоёр”
Ц.Түмэнбаяр-“Нангиадын хатан”
Ө.Үлэмжтөгс -“Цоожтой гүүр”
М.Энхболд-“Хандгайн уруул” гэсэн бүтээлүүдээрээ шалгараад байгаа аж.