Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Хүмүүс, бүр тосгоноороо сураггүй алга болсон хачин тохиолдлууд

Ор сураггүй алга боллоо гэсэн мэдээлэл энд тэндгүй. Хэсч тэнэж яваад эргээд ирдэг нэгэн байхад шинжлэх ухааны ололт орчин үеийн техник ч эрж хайгаад ололгүй бүр сураг тасарсан сонин түүх бишгүй нэг. Ийм тайлагдашгүй жишээн дотор нэг хоёр хүнээс гадна, бүр хөлгийн бх зорчигч, бүтэн тосгоныхон ч байна.

Дэслэгч Феликс Монклын нууц

1953 онд дэслэгч Феликс Монкл америкийн Мичиган мужийн Кинросе пэх нисэх баазад алба хааж байлаа. Гэтэл арваннэгдүгээр сарын 25-нд радарт үл мэдэгдэх биет орж ирэхэд Монкл “F-89 Scopion” онгоцоор тэр биетийг мөрдөхөөр ниссэн байна. Газрын албан Феликс Монклыг Дээд нуурын дээгүүр баруунаас зүүн зүгт 2135 метрийн өндөрт цагт 800  км-ийн хурдтай нисч байна гэж мэдээлсэн.

Ингээд үл мэдэгдэх нисдэг биетэд онгоц ойртож очлоо гээд онгоц ч , үл мэдэгдэх биет ч радараас гарч алга болжээ.
“F-89 Scopion” онгоцыг хайсан бүзхий л ажиллагаа амжилтгүй болж нисгэгчтэйгээ ор сураггүй алга болсон байна.

"MV Joyita" хөлгийн баг, зорчигчид

"MV Joyita" хөлгийг яг л Титаник шиг жившгүй гэж ярьдаг байлаа. 1955 оны аравдугаар сарын эхээр энэ хөлөг Шинэ Зеландын эрэг рүү ойртож явсан байна. Тэгээд 37 хоногийн дараа Фижи арлаас холгүй хагас нь живсэн байдалтай олдсон. Хөлгийн зорчигч, багийн гишүүн 25 хүн хаашаа ч юм сураггүй алга болсон.

Радарын мэдээгээр бол "MV Joyita" хөлөг Номхон далайн өмнөд хэсэгт сураггүй алга болсон.  Хөлөг дээр шинэ Зеландад хүргэх эм, хүнс, ургамлын тосны хоосон торх гээд  дөрвөн тонн ачаа явсан нь мөн л зорчигчидтой хамт сураггүй алга болжээ. Аврагчид хөлөг дээрээс нэг ч аврах завь олоогүй гэдэг.

Оклендлын эрдэмтэн Дэвид Райт  саяхан "MV Joyita" хөлгийн сурагүй алга болсон талаарх нууцыг тайллаа гэж сонин мэдэгдэл хийсэн. Түүнийхээр бол хөлөг живж эхлэхэд хөлгийн баг аюулын дохио өгөөд аврах завь хөлөглөн, живж байгаа онгоцоо орхисон гэнэ. Гэхдээ аюулын дохиог хэн ч олж сонсоогүй.

Зорчигчид аврах хантааз өмсөн ус руу үсэрсэн байж таарна. Энэ үеэр нэг хэсэг нь аварга загасны хоол болж, нөгөө зарим нь эзгүй далайд хөвсөөр живж, өлсөж ундаасан үхсэн байх. Зорчигчдын хувьд ийм байж болох ч аврах завьтай хөлгийн багийнхан яасан нь өнөө хүртэл тайлагдаагүй нууц хэвээр үлдсэн.
        
                        Алга болсон 25 хүний нэг Берт Ходкинсон.

Фредерик Валентич алга болсон нь

1978 онд америкийн хөнгөн онгоц “Cessna 182L”-ийн нисгэгч Фредерик Валентич австралийн Кинг арлыг нисч яваад өөрийг нь үл мэдэгдэх нисдэг биет дагаад байна гэж газрын албанд мэдээлсэн.

Удалгүй Валентичийн онгоц жагсаалаас гарч эцэст нь радараас гарч алга болсон байна. Цаашид юу болсон нь өнөө болтол тайлагдаагүй.
ШИнжээчид Валентичийн дууны өнгөөр тэр харь гаригийн  хөлөг харсан гэдэг. Түүнийг ярьж байхад юу нь мэдэгдэхгүй металлаас гарч болох ч их сонин дуу чимээ сонсогдож байсан гэдэг.

                                    Австралийн Кинг арал

Валентичийн алга болсон тэр  өдөр 10 орчим үл мэдэгдэх нисдэг биет харагдсан гэж Австралийн Хатан хааны  агаарын цэргийн нисэх хүчний хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Онгоц алга болсноос хойш хэдэн жилийн дараа нэгэн эр Валентичийн илгээсэн илгээлтийг олсон гэж баталсан байдаг.

“Боинг-727” хулгайлсан алдарт Купер

Д.Б.Купер бол бүх цаг үеийн онгоц хулгайлсан хамгийн нэртэй хэрэгтэн. 1971 оны арваннэгдүгээр сарын 24-нд энэ эр “Боинг-727” онгоц хулгайлсан ч өөрийг нь ч өнөө болтол олоогүй байгаа.

Тэр онгоц хулгайлаад засгийн газартай 200 мянган долларын хэлэлцээр хийсэн. Тэгээд онгоцноосоо шүхрээр буусан ч түүнээс хойш хэн ч түүнийг олж хараагүй, агаарт замхарсан мэт алга болсон.

Холбооны мөрдөх товчоо өнөө болтол хайж янз бүрийн таамаг, дэвшүүлсээр байдаг ч нэг нь ч батлагдаагүй.
2011 онд Куперийн төрөл болох 48 настай Марла Уинн Купер түүний өвөө нь алга болсон гэдэг оройгоо хамаг бие нь шарх, хөхөрчихсөн ирсэн гэж мэдэгдсэн.

                    Марла Купер

Эмэгтэй бас Куперийн гэрэл зураг, хурууны хээ нь үлдсэн байж  болох гитарын арьсан оосор зэргийг үзүүлснэ ч тэндээс мөрдөн байцаагчид юу ч олж чадаагүй.

Харин Колумбын эргээс 1980 онд Куперийн төлбөрт авсан мөнгөн дэвсгэртийн дугаар бүхий үлдэгдэл олсон байдаг.

“Беннингтоны гурвалжин”-д сураггүй алга болсон нь

Энэ бол Вермонт мужийн баруун өмнө байдаг, 1920-1950 оны хоорон хэдэн арван хүн сураггүй болсон газар. 1949 оны арваннэгдүгээр сарын  1-нд Сейнт-Олбанс руу явж байсан автобусны жолооч Жеймс Тетфорд бас сураггүй алга болсон байна. Гэрчүүд болохоор түүний унтаж яваад машин нь хүрэх газраа хүрсэн гэдэг. Мөрдөн байцаалтаар юу ч олдоогүй.
      
1946 оны арванхоёрдугаар сарын 1-нд бас 18 настай оюутан Пол Жин Уэльдин бас алга болсон. Түүнийг тэр өдрийн оройн 16 цагийн орчим Харбор-Роудын зам дээр нэг бүсгүй харсан байдаг ч сураггүй алга болсон. Эрэл амжилтгүй болсон.

1950 оны арванхоёрдугаар сарын 12-нд найман настай Пол Жепсон бас алга болсон. Ээж нь түүнийг гахайн байрны дэргэд орхиод өөрөө гахайгаа тэжээж байтал хэдэн минутын дараа хүү нь алга болсон байсан. Тэгээд л ул мөргүй болсон.

Стоунхенжийн дэргэдээс алга болсон нь


1971 оны наймдугаар сард хэсэг “хиппи” Стоунхенжинй дэргэд амрахаар очиж.Гэрчүүдийн хэлснээр бол шөнө дунд хоёр цагийн үед Солсберийн хөндийд хүчтэй аянга буусан байна. Аянгын гэрэлд эргэн тойрон хөх өнгө туяарч их тод харагдаж байж. Аянга ч Стоунхенжийн чулуун дээр бууж энэ үеэр  амрагчдын зүгээс хашгирах чимээ гарсан байна. Ингээд л хүмүүс алга болсон.

Умард Розуэллийнхэн тосгоноороо алга болсон нь

Хэн нэгэн алга болсон тухай мэдээлэл байдаг ч нэг суурин газрын 2000 хүн сураггүй алга болно гэдэг байж боломгүй. 1930 оны арваннэгдүгээр сард анчин Жо Лабель Канадын хойд нутаг Анжикуни нуурын дэргэдэх эскимосчуудын тосгон руу явжээ. Лабель энд өмнө нь нэг биш удаа ирж байсна 2000 орчим хүнтэй загас агнуур эрхэлдэг гэдгийг мэддэг байж.

Гэтэл түүнийг очиход тосгон хоосон, байшингуудад нь нэг ч хүн байдаггүй. Унтарч байгаа түүдэг, дүүжилсэн саванд чанаж байсан мах л байжээ. Лабель эрх баригчдад энэ тухай мэдээлж, улмаар эрж хайх, мөрдөн шалгах ажил эхэлсэн байна.

Харамсалтай нь ямар ч ул мөр байхгүй, ганцхан тэдний ноход нь өлссөнөөс болж үхсэн байсан гэнэ. Гэтэл байшингуудад хүнс хэрэглэл нь бүгд байдгаараа л байсан гэдэг.
Бас нэг сонирхолтой нь эскимосчуудын оршуулгын бунхан нь ч  хоосон байжээ.

Дэвид Лэнгэ агаарт замхарсан нь

1880 оны есдүгээр сард Теннеси мужийн нэгэн фермд Лэнгэ гэгчийн хорё хүүхэд Жорж, Сара хоёр хашаанд тоглож байжээ. Аав Дэвид ээж Эмма нь гол хаалгаар гаран Дэвид морьд бэлчиж байгаа газраадаа явсан байна.
Гэтэл энэ үеэр тэднийх рүү гэр бүлийн нь найз Август Пек ирж байх таарч Дэвид Лэнг гэрээдээ эргээд ирж явснаа эхнэр хүүхэд, найзыгаа харсаар байтал гэнэт ор сураггүй болжээ.

Эмма хашгирч харж байсан бүх хүн тийшээ гүйн очиход Дэвидийн зогсч байсан газарт нүх ч байгаагүй гэнэ.  Ганцхан Дэвид ор сураггүй алга болж тэр чигтээ замхарчээ.

Хэдэн жилийн дараа Дэнгийн хүүхдүүд аавын нь зогсч байсан газарт тойрог хэлбэрийн өвс шаргалтсан байхыг  харсан гэнэ.

Норфолкийн хороо алга болсон нь


1915 онд бүхэл бүтэн салаа цэрэг алга болсныг гурван байлдагч гэрчилдэг.
Шинэ Зеландын  хорооны гурван гишүүн Хатан хааны Норфолкийн хороо Турк дэх Сувлын булан өнгөрч вясныг харсан байдаг. Өтгөн манатай, үүл газардсан цагаар явж байсан цэргүүдийг үүнээс хойш хэн ч хараагүй.

Дайн дуусахад британийн засгийн газар тэднийг олзлогдсон гэж үзээд Туркийн засгийн газраас эргүүлж өгөхийг хүсэхэд Туркууд тэр батальоноос нэг ч цэргийг олзлоогүй гэж баталсан байна.

Цаг хугацааны хонгил

1975 онд Жексон Райт эхнэртэйгээ хамт Нью-Жерсигээс Нью-Йорк руу буцаж явж. Замда атэд Линкольны хонгилоор гарч явжээ. Райтын ярьснаар бол хүчтэй салхитай байж машины арын шил битүү тоосонд дарагдсан байсан гэдэг.

Марта Райт нөхрөөсөө зогсохыг хүсч шилээ арчия гэж гуйжээ. Жексон эхнэрээдээ эргэж харах тэр үеэр өөрөө гэнэт алга болсон байна. Ямар ч дуу авиа гаралгүй, хашгираач үгүй зүгээр л агаарт уусан алга болжээ.

Дипломат алга болов

        
1809  онд британийн дипломат Бенжамин Батхерст бас л агаарт уусан алга болсон байна. Тэр Гамбургээс австрийн шүүхийн цуглаанд оролцоод буцаж явж. Замдаа Перельберг хотын дэргэдэх зочид буудалд хоол идэхэээр зогсоод эргэж машин руугаа ирж яваад гэнэт алга болсон байна.

Фланан арал дээрх гэрэлт цамхаг харагчид алга болсон нь


1900 оны арванхоёрдугаар сард энэ арал дээр бүтэн жилээр ажиллах томилолт авсан гэрэлт цамхгийн гурван ажилчин бас сураггүй алга болжээ.

Эрэл удаан үргэлжилсэн боловч тэднийг олоогүй. Хамгийн сүүлд тэднийг асар өндөр давалгаанд цохиулж алга болсон гэж тогтоосон.

Лорд Луканы нууц

Скотленд-Ярдын нууцыг нь тайлж чадаагүй хамгийн нууцлаг түүхийн нэг бол лорд Луканы алга болсон хэрэг. Ричард Жон Бингхэм,   долдугаар гүн Лукан 1974 оны арваннэгдүгээр сарын 8-нд түүний хүүхэд, асрагчийг аймшигтаар алсан гэмт хэргийн дараа сураггүй алга болсон.

Хүүхдийн асрагч, түүний гурван хүүхдийн цогцосыг түүний байшингийн доод хонгилд цусанд хутгасан байхыг олсон.

Лорд Луканы төрөл төрөгсөд, найзууд Луканыг ямар ч буруугүй гэж баталдаг. Гэхдээ л тэр сураггүй алга болсон.

Луканыг өнөө хүртэл Намиб Шинэ Зеланд, бүр Гоад  амар тайван амьдарч байна гэсэн мэдээлэл сонин телевизэд гарч л байдаг.
Гэсэн ч лордын алга  болсон нь өнөө хүртэл тайлагдаагүй нууц хэвээр үлдсэн. 25 жил өнгөрсний дараа 1999 оны аравдугаар сард Дээд шүүх лорд Ричард Жон Бингхэмийг үхсэн гэж албан ёсоор зарласан.

Тагнуулч Лайонел Крэббын алга болсон нь


Хатан хааны флотын хоёрдугаар зэргийн ахмад “Бастер” хочтой  Лайонел Крэбб  1955 онд бас л сураггүй алга болжээ. Энэ үеэр боомтод зөвлөлтийн удирдагч Никита Хрущев, Николай Булганин нарын айлчлал болж “Серго Оржоникизе” хөлөг зогсч байсан гэнэ. Британийн  тагнуулын мэдэгээр бол хөлөг дээр цаг агаарын том төхөөрөг байж Лайонель тэнд байсан гэдэг.

Нэг мэдээгээр бол британийн хөлгийн ахмад  1956 оны дөрөвдүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө байж л байсан гэнэ.
Маргааш өглөө нь Крэббийн хамтрагч зочид буудлын хөлс төлөөд ачаагаа аваад хаа нэг тийшээ алга болжээ. Крэбб сураггүй алга болсон.

Оросууд түүнийг хулгайлсан, Лефортовод Лев Левович Кораблев нэрээр амьдарч байна гэсэн яриа тархсан. Зөвлөлтийн талд орж хамаг нууцаа өгсөн гэдэг. Түүнийг Лондон, Парис, оросын нууцлаг сувиллын газруудад харсан гэсэн яриа байдаг. Гэхдээ түүнийг зөвлөлтийн хөлөг рүү хөвж явсан бол усан цэргүүд дор нь илрүүлж устгах боломжтой байсан л даа. 14 сарын дараа тэнгисээс хүний цогцосны үлдэгдэл илрүүлсэн нь гарыг нь тайрч, толгойг нь бяцалсан байсныг шинжээч эмч нар Лайонел Крэббын цогоцс гэж таамагласан гэдэг.

Гэвч тэр сураггүй алга болсон нь үнэн.

0 Сэтгэгдэл
Галзуу хүний өдрийн тэмдэглэл.
Орчуулга гэж авах юм алга. Ойлгомжгүй.
1809 онд британийн дипломат Бенжамин Батхерст- чинь машинтай явж байсан юм уу. Бусад мэдээ нь ч гэсэн утгыг нь ойлгохооргүй юм. Энэ ер нь ую уншиж орчуулж байгаагаа мэддэг юм уу.
Хамгийн их уншсан