Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯНД НЭГДЛЭЭ
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Барилгуудад чанаргүй материал хэрэглэж байгаа нь илэрчээ
МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар "Монгол улсын төсвийн хөрөнгөөр дэд бүтцийн салбарт 2014 онд шинээр барьсан, засварлаж шинэчилсэн барилга байгууламжид хийсэн хяналт шалгалтын дүн"-г хэлэлцлээ.
Тус хуралд Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, ЭМЯ, БШУЯ зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.
МХЕГ болон аймгуудын МХГ-ын улсын байцаагчид энэ оны нэгдүгээр сарын 03-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд хяналт шалгалтын ажил хийжээ. Энэ онд барилгын угсралтын ажил хийж байгаа 257 барилга байгууламжаас 239 нь буюу 92.99 хувь нь шалгалтад хамарчээ. Үүнээс гадна орон нутгийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө санхүүжилтээр барьж буй нийт 221 барилга байгууламжид хяналт шалгалт хийжээ.
Улсын төсвийн хөрөнгөөр орон нутагт барих барилга, байгууламжийн тендерт шалгарсан компаниудын боловсон хүчин цөөн хангалтгүй, мэргэжлийн дадлага туршлагатай ажилчидгүй, машин техникийн хангамж муу байгаагаас гэрээт ажил хугацаандаа хийгдэхгүй байгаа нь барилгуудын ашиглалтад орох хугацаа хойшлох, барилгын төсөвт өртөг байнга нэмэгдэхэд нөлөөлж байна. Улсын төсвийн хөрөнгөөр орон нутагт барих барилга, байгууламжийн байршлыг өөрчлөх, баталж хянасан зураг төслийн дагуу гүйцэтгэхгүй байх, зураг төслийг дур мэдэн өөрчлөх, чанаргүй барилгын материал хэрэглэх зэрэг зөрчлүүд нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг буурахад голлон нөлөөлж байна гэж албаныхан хэллээ.
МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал хэлэхдээ, “Хяналт шалгалтаар “Барилгын тухай” хуулийн хэрэгжилт тун хангалтгүй гарлаа. Гарч байгаа зөрчлийн дийлэнх нь барилгын угсралтын талбайгүй, барилгад хэрэглэж байгаа материалын чанар хангалтгүй байгаа нь хамгийн өндөр буюу 58,2 хувийг эзэлж байна. Мөн захиалагч, гүйцэтгэгч нарын хүлээх хариуцлага хангалтгүй. Тухайн зураг төсөл батлагдаагүй байхад барилгын үйл ажиллагааг эхэлдэг, барилгын талбайд ашиглаж байгаа зураг төслийг дур мэдэн өөрчилдөг зөрчил нэлээд гарчээ. Зам тавьж байхад дараа нь замыг нь сэтлээд шугам сүлжээний ажил хийх зэрэг яамдын ажлын уялдаа холбоо сайжрахгүй байна” гэв.
Хяналт шалгалтад хамарсан 239 барилгын угсралтын ажлын төлөв байдлын эрсдлийг хяналтын хуудас болон эрсдлийн үнэлгээгээр дүгнэхэд 68.92 хувь нь бага эрсдэлтэй, 16.22 хувь дунд эрсдэлтэй, 14.86 хувь нь их эрсдэлтэй гарчээ. Нэн шаардлагатай барилга байгууламжуудад улсын төсвийн хөрөнгөөс олон тэрбум төгрөгийн санхүүжилт хийж байгаа боловч захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч нар “Барилгын тухай” хуульд заасан эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаж чадахгүй байгаа, мөн тэдний хариуцлагагүй, хайнга, буруутай үйл ажиллагааны улмаас шинээр ашиглалтад орж буй барилгуудын чанар төлөв байдал нь холбогдох хуулийн заалтыг хангахгүй, хэрэглэгч ашиглагчдын шаардлагад бүрэн нийцэхгүй байгаа аж.
Шалгалтад хамарсан аж ахуйн нэгж, байгууллагуудад салбарын хууль, тогтоомж, норм дүрэм, аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөг өгч, ноцтой зөрчил гаргасан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд торгуулийн арга хэмжээ авчээ.

0 Сэтгэгдэл