УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
“Төгсгөлгүй” тангог Э.Эрдэнэжаргал найруулна
Дуурь бүжгийн эрдмийн театр тоглолтын 52 дахь улиралдаа үндэсний уран бүтээлд түлхүү анхаарч өнөөгийн цаг үе, нийгмийн байдлыг тусган харуулсан залуучуудад зориулсан цоо шинэ бүтээл болох “Төгсгөлгүй” танго балетыг энэ сарын 6, 7-ны өдрүүдэд тайзнаа анх удаа тавих гэж байна. Уг бүтээлийг тавих бэлтгэл ажлын хүрээнд энэ оны тавдугаар сард Австри улсаас танго, вальс бүжгийн багш нарыг урьж 14 хоногийн сургалт зохион байгуулсан төдийгүй саксофон, гитар, найраг баян хуур зэрэг симфони найрал хөгжимд байдаггүй зарим хөгжмийн зэмсгийн оруулсан өвөрмөц, сонирхолтой бүтээл хийхээр уран бүтээлчид нь ажиллаж байгаа гэнэ.

Энэхүү балетын хөгжмийг залуу хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл бичиж, цэнгээнт бүжгийн улсын уралдааны тэргүүн шагналт, УДБЭТ-ын гоцлол бүжигчин Э.Эрдэнэжаргал дэглэн найруулж байгаа юм. Мөн ерөнхий зураач ЕНШ СТА Г.Ганбаатар тайз чимэглэлийг хийж, ерөнхий балетмейстер СТА Д.Дашлхагва зөвлөх балетмейстерээр, хувцасны зураач Г.Оюун хувцасны дизайнераар тус тус ажиллаж байгаа юм байна. Тус балетыг СТА Ц.Мөнхболд удирдаж, гол дүрүүдэд УДБЭТеатрын гоцлол бүжигчин СТА Б.Саруул, О.Анужин, М.Од, А.Эрдэнэболд, Б.Пүрэв-Очир, А.Билгүдэ нар тоглон, театрын симфони найрал хөгжим, балетын жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

0 Сэтгэгдэл