Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯНД НЭГДЛЭЭ
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Манай улс авлигыг бууруулж түвшнээрээ гурван байр ахилаа

Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудад авлигын олон төрлийн судалгааг явуулдаг. Эдгээр судалгаанаас мэргэжлийн байгууллагуудын гаргасан судалгаанд дүгнэлт хийгээд авлигын индексийг тодорхойлдог юм. Өнгөрсөн онд манай улс авлигын индексээрээ дэлхийн 177 орноос 83 дугаарт байрт орж байсан билээ. Харин энэ оны индексийн мэдээг арванхорёдугаар сарын 3-нд дэлхий дахинаа нэгэн зэрэг зарлана гэдгийг дээрх байгууллагын Монгол дахь албаныхан хэлж байсан юм. Тэд хэлсэн ёсоороо өнөөдөр олон улсын авлигын индексийн мэдээг зарлалаа. Манай улс энэ онд дэлхийн 183 орноос 80 дугаар байрт жагсаж өмнөх оныхоос гурван байраар ахижээ. Мэдээж индексийн эхэнд жагссан улс авлигын түвшин хамгийн багатайд тооцогдоно. Өөрөөр хэлбэл манай улс дээрх жагсаалтад гурван байраар ахисан нь авлигыг тодорхой хувиар бууруулсаныг илтгэнэ хэмээн албаныхан хэлж байна. Жагсаалтын эхний байрт Шинэ Зеланд улс жагсчээ. Дашрамд дуулгахад манай улс дээрх жагсаалтад 2013 онд 83 дугаарт, 2012 онд 94 дүгээрт жагсч байжээ.

0 Сэтгэгдэл