Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯНД НЭГДЛЭЭ
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Тэгшбаяр академич Х.Намсрайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Цөмийн энергийн газрын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Академич, дэлхийд нэртэй физикч Хавтгайн Намсрайг Чингисийн одон хүртсэнд нь баяр хүргэж Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Н.Тэгшбаяр “Ерөнхийлөгчийн хэлснээр дэлхийн шинжлэх ухааны шинэ нээлтэд дүн тавих, үнэлэлт дүгнэлт өгөх эрдэмтэн байна гэдэг бол яах аргагүй монгол бахархал”. Ийм физикчид манай эрдэмтдийн зөвлөлд олон байгаа нь салбарын бахархал юм. Энэ шагнал бол төрийн тэргүүний зүгээс спортынхныг дэмжиж чадсан шигээ өндөр технологийн салбарыг үнэлсэн томоохон үйл явдал боллоо. Шагнал нүдээ олно гэж үүнийг л хэлэх байх. Урилгыг минь хүлээн авч хүрэлцэн ирсэн Х.Намсрай болон эрдэмтэд та бүхэндээ талархлаа" хэмээн онцлоод Х.Намсрайд бэлэг дурсгалын зүйл гардууллаа. Мөн энэ үеэр эрдэмтэд цөмийн технологийн энхийн хэрэглээ бидний өдөр тутмын амьдралд үр дүнгээ өгч, шинжлэх ухааны цөм хэсэг болон хөгжиж байгаа талаар санал бодлоо илэрхийлэв.

0 Сэтгэгдэл