АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын шүүх хурал 10 хоногоор хойшлов
Сүхбаатар дүүргийн шүүх өглөө 10:00 цагт МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан
Н.Энхбаяр нарт холбоотой хэргийг хэлэлцэж эхэлсэн. Гэвч шүүгдэгч
Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Ганбаатар шүүх бүрэлдэхүүнд хандаж,
үйлчлүүлэгчийнхээ биеийг тэнхэрч, эрүүл мэнд нь сайжиртал хэргийг
түдгэлзүүлэх санал гаргалаа. Гэвч улсын яллагч Ё.Сагсай “Шүүгдэгч
Н.Энхбаярт холбогдох хэргийг түдгэлзүүлэх шаардлагагүй. Харин хойшлуулах
боломжтой” гэв. Ингээд 30 орчим минутын дараа шүүх бүрэлдэхүүн
завсарлага авч, зөвлөлдсөнөөр Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг ирэх
сарын 4 хүртэл хойшлуулахаар шийдвэрлэв.
Б.Алтанцэцэг
0 Сэтгэгдэл
























