Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯНД НЭГДЛЭЭ
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Олон улсын ТВ-ийн өдөр
Орчин үеийн нийгмийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүйгээр төсөөлөх аргагүй. Тэр дундаа орчин үеийн хүний амьдралыг ТВ-гүйгээр төсөөлөх аргагүй. Иймд 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас арваннэгдүгээр сарын 21-ий өдрийг Олон улсын телевизийн өдөр болгон тэмдэглэж байхаар болсон.
НҮБ нь гишүүн орнууддаа энэ өдөр боловсрол, ёс суртахууныг хөгжүүлэхэд чигэлсэн нэвтрүүлэг бэлдэж байхыг зөвлөсөн байлаг. Иймд энэ өдрийг тэмдэглэхдээ дэлхий даяар ТВ сувгууд энх тайван, аюулгүй байдал, нийгмийн хөгжил, соёлын солилцоотой холбоотой нэвтрүүлэг солилцдог уламжлалтай болжээ.
Дашрамд сонирхуулахад дэлхийн ТВ-ийн түүх нь 1933 онд Америкт Оросоос цагаачлан очсон Владимир Зворыкин гэдэг инженер катодын хоолой нээсэн цагаас эхлэлтэй гэж үздэг. Энэхүү катодын хоолойг ашиглан Их Британи, Германд 1936 оноос эхлэн ТВ нэвтрүүлэг явуулж эхэлсэн байдаг. АНУ-д 1941 оноос ТВ-ийн тогтмол нэвтрүүлэг явуулдаг болжээ. Манай улс 1967 оноос эхлэн ТВ-тэй болсон. Манай улсын ТВ нэвтрүүлэг Орос “угшилтай” гэж болно. Орост 1930-аад оны сүүлээс бүр тодруулбал 1939 оноос зурагтын нэвтрүүлэг бэлдэн эфирт цацаж эхэлсэн байдаг.
Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа ТВ-ийн сэтгүүлчид, инженер техникийн ажилтнуудад олон улсын баярын өдрийн мэндийг хүргэе.
Орчин үеийн нийгмийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүйгээр төсөөлөх аргагүй. Тэр дундаа орчин үеийн хүний амьдралыг ТВ-гүйгээр төсөөлөх аргагүй. Иймд 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас арваннэгдүгээр сарын 21-ий өдрийг Олон улсын телевизийн өдөр болгон тэмдэглэж байхаар болсон.НҮБ нь гишүүн орнууддаа энэ өдөр боловсрол, ёс суртахууныг хөгжүүлэхэд чигэлсэн нэвтрүүлэг бэлдэж байхыг зөвлөсөн байлаг. Иймд энэ өдрийг тэмдэглэхдээ дэлхий даяар ТВ сувгууд энх тайван, аюулгүй байдал, нийгмийн хөгжил, соёлын солилцоотой холбоотой нэвтрүүлэг солилцдог уламжлалтай болжээ.

0 Сэтгэгдэл