Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Б.Одгэрэл: Гараа хумхиад зүгээр суухыг тэвчдэггүй


Ирэх сарын 1-нд “Завхан нутаг жаргалын орон” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж буй Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Б.Одгэрэлтэй цөөн хором ярилцлаа.
 
-Хөдөө орон нутгийн уран бүтээлчид тэр бүр нийслэлд ирээд тайлан тоглолтоо хийгээд байдаггүй.
-Тийм шүү, тайлан тоглолтоо хийдэг хөдөөгийн уран бүтээлч цөөхөн. Увсын Баатар, Говь-Алтайн Сансармаа, Өмнөговийн Цэрэн-Очир бид хэд л жилд нэг удаа уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж байна. Энэ удаа “Завхан нутаг жаргалын орон” тоглолтдоо “Батсуурь хайрхан”, “Ширээгийн гол”, “Монгол хийморь” зэрэг шинэ уран бүтээлүүдээ хүргэхээр бэлтгэж байна. Тоглолтод маань гавьяат жүжигчин У.Далантай, Ө.Уянга, дуучин Т.Амина, Б.Болд, Э.Чулуунчимэг, манай театрын бүжигчид, цэнгээнт бүжгийн “Хатан Туул” хамтлаг оролцоно. Тоглолтын үеэр 10 азтай үзэгч 500 мянгаас 1.2 сая төгрөгийн сургалтын тэтгэлгийн эзэн болно.

-Ингэж 1000 километрийн алсаас ирж тайлан тоглолт хийх амаргүй л болов уу?
-Би гараа хумхиад зүгээр суухыг тэвчдэггүй юм аа. Энэ удаагийн тоглолтыг маань Улс төрийн менежментийн академи ивээн тэтгэж байна. Өмнө нь ч бас “Баруун бүс нутгийн хөгжлийг дэмжих холбоо”-ны санаачилгаар баруун аймгуудын залуу дуучдын  хамтарсан “Сэтгэлд шингэсэн аялгуу”, “Гурамсан аялгуу” зэрэг аялан тоглолтыг Улаанбаатар, Говь-Алтай, Ховд, Увс, Дархан, Эрдэнэт, Чойр, Замын-Үүд,  Завханд хийж байсан.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сониноосоо хуваалцаач?
-“Монгол хийморь” хос цомог, “Ижий галуутай” хуурцаг, “Завхан нутаг жаргалын орон” цомог  гаргалаа. Мөн  “Охин минь”, “Тэсийн голын унага”, “Шаргал эгшиглэн”, “Завхан нутаг жаргалын орон”,  “Энхрий хань”,  “Цэцэн хайрхан”, “Ширээгийн гол”, “Морьтон Монголын хийморь”, “Аялгуу шиг хайр” зэрэг  дуундаа шинэ клип хийж ард түмний хүртээл болгоод байна.

-Та бол Завхан нутгийн дуучдаас уран бүтээлээ хамгийн идэвхтэй хийж яваа хүн. Урын сандаа  олон дуутай болсон байх?
-1994 онд Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрт дуучнаар орсноос хойш тасралтгүй 20 гаруй жил ажиллаж байна. Одоо урын сандаа 300 гаруй дуутай болжээ. Үүнээс гадна театрын тайзнаа тавигдсан 10 гаруй жүжигт гол ба туслах дүр бүтээлээ. Мөн 1995 оноос эхлэн Монголынхоо бүх аймаг сумаар аялан тоглолтоо хийж байна. Бас “Хослохын заяа”, “Ижий галуутай” “Ханилсанаас дутуугүй найзууд”,  “Гурамсан аялгуу”, “Нутаг ээж хоёр”   зэрэг  бие даасан тоглолтоо Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод хийж, өнгөрсөн онд  “Гуа ертөнц ” кино концертоо  бүх телевизээр үзэгчдийн хүртээл болгосон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан