Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯНД НЭГДЛЭЭ
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Гандирсын Эрдэнэчулуун Улаанбаатар хотын банкинд өрөө төлж чадахгүй явна

УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн асан, МАХН-ын гишүүн Ц.Шаравдоржийн гэргий нь “Гандирс” компанийн захирал Ц.Эрдэнэчулуун гэдгийг хүмүүс андахгүй. Нийслэлд нэлээн хэдэн томоохон хороолол барьсан тэрээр Дорноговь, Өмнөговь аймгийн төвд ч яг ижилхэн загвартай 7 давхар зочид буудал барьж ашиглалтад оруулж бас ч үгүй багагүй ашигтай ажиллуулж буй. Тэгэхээр Гандирс бол Монголдоо гайгүй томд тооцогдох компаниудын нэг. Сүүлийн жилүүдэд тус компанийн үйл ажиллагаа хөдөө орон нутаг руу ч чиглээд байгаа нь тодорхой болсон. Гэвч өнөөдрийн өдөр тутмын сонин дээр “Дорнын Гандирс” компанйн захирал Цэвэграаш овогтой Эрдэнэчулуун та шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрөө төлнө үү” гэсэн шаардлагыг Улаанбаатар хотын банк түүнд хүргүүлжээ. Уран сайхны гэмээр сайхан зураг ч тавьж. Харахгүй байж магад гээд нэлээн том үсгээр шаардлагыг бичсэнээс үзвэл багагүй чирэгдэл болж байгаа өр бололтой. Ямар ч байсан хямрал дээр дооргүй нөлөөлж, олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа “Дорнын Гандирс” хүртэл сонины хуудсан дээр өр барагдуулна гэдэг гарчигтай заларч, Эрдэнэчулуун хатагтай тэвдэж яваа бололтой.

0 Сэтгэгдэл