Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Шүүхийн шинэтгэлийн суурь хуулиуд батлагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар шүүхийн шинэтгэлийн суурь хуулиуд батлагдсан болон удахгүй “Эдийн засгийн өгөөжтэй өсөлт, эрх зүйн шинэтгэл” эрх зүйн олон улсын чуулган болохтой холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ.  
Энэ үеэр Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан хэлэхдээ “Бие даасан, шударга , чадварлаг шүүх нь аливаа улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн баталгаа, хүний эрх, эрх чөлөөг хангах, шударга ёсыг тогтоох үндэс суурь билээ. Ийм ч учраас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  2009 онд шүүхийн үйл ажиллагааг чадавхижуулах, хариуцлагатай, ил тод байдлыг нэмэгдүүлэхээс ажлаа эхэлсэн” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан  Шүүхийн захиргааны тухай  хууль, Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль,   Эвлэрүүлэн зуучлалын тухай зэрэг зургаан хуулийн төсөл дээр Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон  болон УИХ-ын ажлын хэсэг  гурван жилийн  турш ажиллахдаа хуулийн бүхий л байгууллага, тэдгээрийн ажилтан, хуульч, өмгөөлөгч , судлаач, эрдэмтэн болон ард иргэдийн саналыг авч,  бусад орны туршлагыг судлан ажилласан болно.

Мөн “Эдийн засгийн өгөөжтэй өсөлт, эрх зүйн шинэтгэл” олон улсын чуулган энэ сарын 29-30-нд “Их Тэнгэр” цогцолборт болно. Олон улсын энэхүү эрх зүйн чуулганд гадаад,  дотоодын нэр хүнд бүхий хуульч, бизнесмен,  төрийн байгууллагын төлөөлөл, судлаач гээд зэрэг  200 гаруй хүн оролцоно. Тэд Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд  хурдацтай өсч буй эдийн засаг, бизнесийн орчны хууль эрхийн зохицуулалт ямар байгаа, цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар хэлэлцэх юм. Мөн чуулганд “Хоган Ловеллс” олон улсын хуулийн компани, Монголын банкны холбоо хамтран зохион байгуулагч, дэмжигч байгууллагаар  оролцох юм. Чуулганы албан ёсны хэвлэл мэдээллийн хамтрагчид нь “Файнаншл Таймс” сонин, “Блүмберг” телевиз  байна” хэмээв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан