Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүхбаатарын талбайд нотариатын үнэгүй үйлчилгээ үзүүлнэ
 “Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт” аяны хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагаас хамтран өнөөдөр Сүхбаатарын талбай дээр нээлттэй өдөрлөг зохион байгуулна. 13.00-17.00 цагийн хооронд үргэлжлэх уг өдөрлөгийн үеэр иргэдэд төрийн зарим үйлчилгээг шууд үзүүлэх юм байна. Тухайлбал, хууль зүйн зөвлөгөө өгөх, хуульчийн сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ өмгөөлөл, нотариатын талаар мэдээлэл өгч, үнэгүй нотариатын үйлчилгээ ч үзүүлэх ажээ.
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг бүр өөрийн чиглэлээр өргөдөл гомдол хүлээж авах бөгөөд архивын лавлагаа гаргаж өгөх, гадаад паспортын материал хүлээж авах, сунгах, лавлагаа өгөх, хорих ангид ял эдэлж буй хоригдлуудын ар гэрийнхнийг утсаар холбоо бариулах гээд олон ажил хийхээр төлөвлөжээ. Мөн харьяа дүүргийнхээ бүртгэлийн газарт эд хөрөнгийн лавлагаа авахаар тодорхой хугацаанд хандсан иргэдэд лавлагааных нь хариуг нээлттэй өдөрлөгийн үеэр олгох юм байна.
П.Ариун
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан