Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их Британийн бүсгүйчүүд Европтоо хамгийн тарган нь
Британийн залуучууд, тэр дотроо бүсгүйчүүд хэт таргалж, энэ үзүүлэлтээр Европт тэргүүлэх болсонд тус улсын эч мэргэжилтнүүд сэтгэл түгшиж байна. Их британийн хүүхдийн эрүүл мэндийн болон хүүхдийн эмч нарын хатан хааны академийн илтгэлд англи хүүхэд 9 наснаасаа таргалж эхэлж байгаа нь аажимдаа манай улс “Европын хамгийн тарган” улс болоход хүргэж байна гэж тэмдэглэжээ.
Судалгаагаар хөвгүүдийн 26, охидын 29 хувь нь хэвийн хэмжээнээс илүү тарган гэж гарсан байна. Аажмаар английн залуучууд 20 нас хүрэхдээ Европын 20 орны залуучуудаас хамгийн тарган нь болдог гэжээ.

Үүнээс үүдээд хатан хааны академи өөх тос, уураг ихтэй хүнсний бүтээгдхүүнийг сурталчлахыг хязгааралх санал дэвшүүлж байна. Мөн дунд сургуулиудад звө хооллох талаар хичээл оруулах нь зүйтэй гэж үзжээ. Тус академийн тэргүүн Хиллари Касс “Засгийн газар яаралтай зөв арга хэмжээ авахгүй бол улс оронд таагүй үр дагавар ирэх нь. Засгийн газар өөрийн нийгмийн бодлогодоо анхаарч улс үндэстнийг эрүүлжүүлэх хэрэгтэй байна. Залуу үеийнхний эрүүл мэндээс бүх зүйл шалтгаална шүү дээ” гэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан