АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Олон орны хуульч, бизнесийн төлөөлөл Монголд чуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хоган Ловеллс Олон улсын хуулийн компани, Монголын банкны холбоотой хамтран ирэх долоо хоногт Улаанбаатар хотноо “Эдийн засгийн өгөөжтэй өсөлт ба эрх зүйн шинэтгэл” олон улсын чуулган зохион байгуулах аж. “Их Тэнгэр” цогцолборт болох уг чуулганд гадаад дотоодын хуульч, бизнесийнхэн, төрийн байгууллагын төлөөлөл болсон нийт 200 гаруй хүн оролцоно. Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хурдацтай өсч буй эдийн засаг, бизнесийн орчны хууль эрхийн зохицуулалт ямар байгаа талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүнчлэн чуулганы хэвлэл мэдээллийг “Файнаншл Таймс” сонин, “Блүмберг” телевиз сурвалжлан хүргэх гэнэ. Өнгөрсөн жил зохион байгуулж байсан “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шудрага ёс” үндэсний чуулганы үргэлжлэл нь энэхүү чуулган юм байна.
Чуулганы үеэр дотоодын төдийгүй олон улсын хэмжээнд Монголын хууль эрх зүй, бизнесийн орчны тодорхой асуудлуудыг хөндөх хэд хэдэн салбар хуралдаан болно.
Чуулганы үеэр дотоодын төдийгүй олон улсын хэмжээнд Монголын хууль эрх зүй, бизнесийн орчны тодорхой асуудлуудыг хөндөх хэд хэдэн салбар хуралдаан болно.
0 Сэтгэгдэл
























