Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Өнөөдөр олон улсын оюутнуудын өдөр
1946 онд Чехийн нийслэл Прагад болсон Дэлхийн оюутнуудын конгресс энэ өдрийг чехийн эх оронч оюутнуудын дурсгалыг хүндэтгэн Олон улсын оюутнуудын өдөр болгон тэмдэглэж байхаар болсон юм. Оюутнуудын өдөр тул энэ өдөр нь залуу нас, романтик үзэл, мөрөөдөл, баяр бахдалтай холбоотой байх нь мэдээж. Гэвч энэ өдрийн түүх нь тухайн үеийн Чехословак улсад Дэлхийн хоёрдугаар дайны үеэр болсон эмгэнэлт үйл явдалтай холбоотой.

Германы фашистуудын булаан эзлэгдээд байсан Чехословакийн оюутнууд 1939 оны аравдугаар сарын 28-нд Чехословак улс байгуулагдсан ойг тэмдэглэн гудамжинд жагсаал хийсэн байна. Булаан эзлэгчид жагсаалыг харгислан тараасан бөгөөд тараах явцад анагаахын факультетийн оюутан Ян Оплетала буудан хороожээ. Арваннэгдүгээр сарын 15-нд болсон Ян Оплеталог оршуулах ёслол нь Германы булаан эзлэгчдийг эсэргүүцсэн жагсаал болж хувирсан аж.

Иймд булаан эзлэгчид Чехословакийн оюутны хөдөлгөөнийг нэгмөр дарж устгахаар шийдсэн байна. Ингээд 1939 оны арваннэгдүгээр сарын 17-нд гестапо, эсэсийн албан хаагчид оюутны байруудыг бүслэн нэг дор 1200 оюутныг баривчлан Заксенхаузен бөөнөөр хорих лагерт хорьжээ. Баривчлагдсан оюутнуудын дотроос есөн хүнийг ямар ч мөрдөн байцаалт, шүүхгүйгээр Прага хотын шоронд буудан алсан байдаг.
Мөн Гитлерийн гаргасан тусгай тушаалаар Чехословакийн бүх их, дээд сургуулиудыг хаасан юм.

Энэ өдрийн өдгөө дэлхийн олон орны оюутнууд тэмдэглэдэг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан