Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын иргэн Буриадад осолд орж нас баржээ
ОХУ-ын Буриад улсын замын цагдаагийн газрын мэдээлснээр энэ сарын 13-ны өдөр Улан-Үдэ-Хиагтын замд жуулчдын автобус  эвдэрч саатжээ.

Буриадын нийслэлээс буцаж явсан монголын хэсэг жуулчдыг өөр машинд шилжүүлэн суулгах болж хүмүүс ачаагаа зөөж байхад холын тээврийн Volvo маркийн автомашин зам хөндлөн гарч явсан жуулчдын нэгнийг дайрснаас  Монгол улсын иргэн 41 настай эрэгтэй газар дээрээ нас барсан эмгэнэлт хэрэг гарчээ.

Тээврийн тэрэгний жолооч 46 настай эрэгтэй зам дээрх хүнийг хараад тэргээ өөр тйиш эргүүлэх гэсэн ч амжаагүй гэж мэдүүлсэн байна. Зорчиг монгол тээврийн тэрэгний хойд дугуйнд дайруулж түргэн тусламж ирэхээс өмнө амь алдсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан