Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Порно гэдэг муу нэртэй ч орлого ихтэй салбар

Статистик судалгаанаас үзвэл интернэтэт байгаа нийт сайтуудын 35 орчим хувь нь порно сайтууд байгаа гэнэ. Дийлэнх улс хориглож хааж боогоод байтал яагаад гурван сайт тутмын нэг нь порно агуулгатай болчихдог байна гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Хариулт нь тун энгийн "асар их ашигтай байдаг болохоор".


1. Секстэй холбоотой бизнес нь дэлхийн хамгийн том зах зээл бөгөөд хамгийн ашигтай салбар. Энэ салбар гудамжны янхандалт ч ордог.

2. Дэлхийд жил болгон ХХХ ангилалын 13 мянган кино үйлдвэрлэгдэж байдаг. Гэсэн хэдий ч энэ киноны зах зээл эзэддээ 13 тэрбум ам.долларыг орлого оруулдаг. Харьцуулахад Холливуд жилдээ 507 кино гаргаад 8,8 тэрбум ам.долларын орлого олдог гэнэ шүү.

3. Порно бизнес олдог ашгийнхаа хэмжээгээр АНУ-д Хөлбөмбөгийн үндэсний лиг, Үндэсний сагсан бөмбөгийн лиг, Бейсболын ерөнхий лигийн нийлүүлснээс давж гардаг.Мөн "NBC", "CBS","ABC" компаниудыг нийт ашгаас давж гарсан мөнгө олдог. Бүр тодруулбал порно бизнес эрхлэгчид "Microsoft", "Google", "Amazon", "eBay", "Yahoo", "Apple", "Netflix" компаниудын нийт ашгаас илүү ашигтай.

4. Дэлхий дээр секунд тутам 30 сая хэрэглэгчид интернэтээр порно үзэж байдаг. Яг одоо таныг үүнийг уншиж байхад л 30 хүн ХХХ үзээд сууж байгаа.

5. АНУ-д ХХХ агуулгатай матеариал хайхад хамгийн өргөн ашигладаг үг нь creampie буюу "кремтэй бялуу", teen буюу өсвөр насны хүүхэд.

6. "Өсвөр насны хүүхэд" гэсэн үг нь дэлхийн бүх л хайлтын системүүдийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг үг. 2005 оноос 2013 он хүрэх хугацаанд өсвөр насныхны порно гэсэн ангиллын видео гурав дахин нэмэгдсэн.

7. Дэлхийн хэмжээний ХХХ агуулгатай контентийн 98 хувийг АНУ-д үйлдвэрлэдэг.

8. Гэхдээ дэлхий нийтээрээ үздэг гэвэл өрөөсгөл ойлголт болно. Тухайлбал Хойд Солонгост ХХХ киног үзэх нь байтугай энэ тухай үг ч дуугарч болохгүй. Учир нь порно кино үзсэн хүнийг цаазаар авах ялаар шийтгэдэг байна.

9. Интернэт дэх нийт мэдээллийн бараг тэн хагас нь порно агуулгатай эсвэл секстэй ямар нэг байдлаар холбоотой контентээс бүрддэг.

10. Монреалийн их сургуулийн судлаачид нарийн судалгаа хийгээд эрэгтэйчүүдийн дийлэнх нь хамгийн анх 10 настайдаа порно үздэг болохыг тогтоожээ.

11. Америкт Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн хүртэл порно контентийн үзэлтэд нөлөөлдөг. 2004 онд Бушийг сонгуулиар ялахад консерватив буюу Бүгд найрамдахчуудыг уламжлал ёсоор дэмждэг мужуудад порнотой холбоотой хайлты тоо огцом нэмэгдэж байж. Харин 2008 онд Обамаг сонгуулиар ялахад либерал буюу Ардчилсан намыг дэмждэг мужуудад порнотой холбоотой хайлт, хандалтын тоо өсч байжээ.

12. АНУ-д өдөр болгон ХХХ агуулгатай контентийн 68 сая гаруй хайлт бүртгэгддэг нь дэлхийн нийт хайлтын 25 хувь болдог.

13. ХХХ киноны эрэгтэй жүжигчид эмэгтэйчүүдээсээ хамаагүй бага цалинтай байдаг ч гей ХХХ кинонд тогловол эмэгтэйч жүжигчдээсээ гурав дахин илүү цалин авах боломжтой байдаг гэнэ.

14. Дэлхийн хэмжээнд дийлэнх эрчүүд порно бичлэг тогтмол үздэг эсвэл урьд нь үзэж байсан. Монреалийн их сургуулийн судлаачид порно огт үзэж байгаагүй 20 гарсан эрэгтэйчүүдийн олох гэж нэлээд удаан "хөөцөлдөөд" чадаагүй байдаг.

15. Порно DVD, болон интернэт контентийн хамгийн том үйлдвэрлэгч нь АНУ, дараа нь Герман ордог.

16. АНУ-д 39 минут тутамд шинэ порно кино хийгдэж байдаг.

17. Америкчуудын 20 хувь нь ажил дээрээ порно үздэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

18. ХХХ агуулгатай хандалтын 70 хувь нь ажлын өдөр, ажлын цагаар байдаг.

19. ХХХ кино үзэж байгаа эрэгтэйчүүд эмэгтэй жүжигчний нүүрний хувиралд хамгийн онцгой анхаардаг.

20. Хамгийн олон хандалттай ХХХ үзэгдлийн 88,2 хувийг эрэгтэй хүн ямар нэг байдлаар харгислал үйлдэж байгааг харуулсан зүйлс харуулдаг аж.

21. Хөхний хэмжээ жижигтэй эмэгтэйчүүдийг ХХХ кинонд тоглуулахад нэг том асуудал үүсдэг нь хууль хяналтыг байгууллагууд ийм эмэгтэйг насанд хүрээгүй гэж үзэн үйлдвэрлэгчийг нь шоронд суулгах эрсдэлтэй байдаг гэнэ.

22. Их Британид интернэтээр аялагчдын хамгийн их сонирхдог контент нь ххх бичлэг байдаг гэдгийг судалгаа харуулжээ. Олон нийтийн сүлжээ, шүпинг, тоглоом, санхүү, аялал жуулчлал нэлээд хоцрогдолтой дараа дараагийн байранд явдаг.

23. Өсвөр насны эрэгтэй хүүхдүүд сексийн тухай илүү ихийг олж мэдэхийн тулд ХХХ контент ашигладаг болохыг судалгаагаар тогтоожээ.

24. Эмэгтэйчүүд ХХХ агуулгатай зүйлсийг эрчүүдээс хавьгүй бага үзэж сонирхдог.

25. Насанд хүрсэн интернэт хэрэглэгчдийн дунд асуулга явуулахад тэдний 10 хувь нь порно бичлэг үзэх донтой гэж мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Yes. I lover porn, HAIL PORN!!
Хамгийн их уншсан