Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
УИХ-ын чуулган завсарлаж, гишүүд тойргийн зүг харлаа


Дөрвөн жилийн өмнө сонгогдсон УИХ-д орж ирж байсан гишүүд нэгэн парламентын хугацааг ардаа орхилоо. Тэд өнөөдөр хонхны баяраа тэмдэглэж зураг хөргөө татууллаа. Сургууль төгссөн сурагчид их сургуульд орохыг хичээдэг, харин оюутнууд ажилд орж амьдралын их далайд сэлүүрдэхээр явдаг. Тэгвэл УИХ-ын гишүүд маань дараагийн парламентад сонгогдох ажилдаа ханцуй шамлан гарлаа. Одоогийн 76 гишүүний зарим нь бие даахаа мэдэгдээд байгаа бол сонгуульд нэр дэвшихгүйгээ ч зарласан гишүүн бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Энхбат сонгуульд нэр дэвшихгүйгээ хэлж энэ парламентад анхны болоод эцсийн удаа суулаа. Мөн намаасаа гологдож тойроггүй болж гомдсон нэгэн ч энэ парламентад байна. Бас намаасаа урваж, өөр намын дарга болов. Нэг ёсондоо барын сүүл байснаас батганы толгой байсан гэсэн сонголтыг ч хийжээ. Харин дөрвөн жилийн хугацаанд ийм сонголт хийсэн нөхдүүд сүүлчийн хичээлдээ ч суусангүй. Тухайлбал, ИЗНН-ын дарга С.Оюун, Д.Энхбат, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар хичээлдээ суусангүй. Харин МАН-ын гишүүн С.Баяр өвчний улмаас ирсэнгүй.
Ангийн дарга Д.Дэмбэрэл хийсэн ажлаа тайлагнаж, гишүүдийн сонгуулийн амжилт хүссэнээр УИХ-ын ээлжит чуулган ийн завсарлалаа.
Харин тэд энэ парламентын түүх өгүүлэх гэрэл зургаа татуулсаар тойрог тойргийн зүг харлаа.



Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан