Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн их цайны мөнгө авсан зөөгчид


Ресторан, кафе, бар, шөнийн клуб гэх мэт газар зөөгч хийнэ гэдэг тун амаргүй. Цалин багатайн дээр согтуу хөлчүү хүмүүс агсам тавих гэнэ, танхайчуул дээрлэхэх гэнэ, элдэв үгээр дайрч доромжлох энүүхэнд. Гэхдээ зөөгчдийг хүнд нөхцөлд ажиллалаа гэж сэтгэлийг нь засдаг ганц зүйл бол цайны мөнгө.
Цайны мөнгө гол төлөв нэг их байдаггүй. Гэхдээ заримдаа азтай зөөгч өгөөмөр үйлчлүүлэгчтэй таарч сэтгэлд нь хүрч чадвал чамлахааргүй их мөнгөтэй болдог жишээ цөөнгүй. Тэдгээрийн заримаас танд сонирхуулъя.


Кристен Ружеро (Kristen Ruggiero) – 458 доллар

Гурван хүүхэдтэй, өр толгойлсон ээж Ружерогоор үйлчлүүлсэн хосууд оройн хоолны тооцоо 42 доллар хийгээд гарахдаа түүнд цайны мөнгө гэж 500 доллар орхиод явсан байжээ. Ружеро их мөнгө хараад гайхаж хосуудыг 10 долларын таван дэвсгэрт өгөх гэж байгаад андуураад 100-ын таван дэвсгэрт үлдээж гэж бодсон байна. Иймд зөрүүг нь үлдээгээд нөгөө хосуудыг дахин ирэхэд хадгалж байсан мөнгөө буцаан өгөх гэтэл цаадуул нь эрс татгалзаад түүнийг маш сайн үйлчилсэн болохоор өгсөн юм гэжээ. Ружер мөнгөөр зарим өрөө дараад үлдэснээр нь гурван хүүхдээ "Six Flags" хүүхдийн цэцэрлэгт хүрээлэнд аваачиж тоглуулсан гэнэ.


Мохаммед А Секхани (Mohammed A Sekhani) – 4 000 доллар

Жонни Депп нь "Жонни Д" киноны зураг авалтын үеэр "Gibson’s Steakhouse" нэртэй зоогийн газраар байнга үйлчлүүлдэг байжээ. Түүнд Мохаммед А Секхани нэртэй зөөгч байнга үйлчилдэг байсан байна. Нэгэн орой Жони Депп нэлээд халсны дараа өөрт нь сайн үйлчиллээ гэж 4000 долларыг цайны мөнгө болгон өгчээ. Мохаммед баярласан нь ойлгомжтой бөгөөд сэтгүүлчдэд "Би Шон Коннеригээс эхлээд Роберт Де Ниро хүртэл олон одуудад үйлчилж байна. Тэднээс Жонни Депп миний хамгийн хайртай үйлчлүүлэгч. Тэр ямагт намуухан дуугаар ярьдаг, намайг ширээнд нь очиж үйлчлэх үед аятайхан ярилцдаг, хүн үймэж сандрахад дургүй бас дээр нь хэзээ ч хачин жигтэй зүйл шаардаад маяглаад байдаггүй. Тэр дэлхийн хамгийн алдартай жүжигчдийн нэг байж болох ч миний хувьд бодит амьдрал дээр тэр тун даруухан их дажгүй залуу" гэжээ.


Грег Рубар (Greg Rubar) – 5 000 доллар

"D’amico’s Italian Market Cafe"-гаар тогтмол үйлчлүүлдэг байсан гэр бүлийн хос тэдний ширээнд байнга үйлчилдэг зөөгч Грег Рубарт цайны мөнгө гэж 100-тын 50 ширхэг дэвсгэрт өгчээ. Учир нь, хосуудыг ирэхээс нэлээд хэдэн долоо хоногийн өмнө болсон үерийн үеэр Грег машинаа урсгаад алдсан гэдгийг сонсоод ийм өгөөмөр цайны мөнгө өгсөн байна. Грег нь энэ газар 16 жилийн турш ажиллаж байгаагаас сүүлийн найман жил нь энэ хосуудад тогтмол үйлчилдэг бараг л сайн танилууд болсон байж. Грег ийм их мөнгө хараад авахаас татгалзахад хосууд түүнийг зүгээр л цайны мөнгө гэж тайвшруулав. мөн санаа зовох хэрэггүй цаашид ч түүгээр үйлчлүүлсэн хэвээр байна харин хэсэг хугацаанд цайны мөнгө өгөхгүй гээд мөнгөөрөө машин аваарай гсэн байна. Харин хосууд өдрийн хоолны тооцоо гэж 27 доллар төлжээ.


Абигейл Сэйлорс (Aail Sailors) – 6 100 доллар

"Nebraska Cracker Barrel" зоогийн газар ажилладаг Абигэйль Сэйлор гэгч зөөгч бүсгүй тус ресторанаар анх удаа үйлчлүүлж байгаа хосуудаас цайны мөнгө гэж 61000 доллар авчээ. Хосууд анх удаа орж ирж байгаа тул заалны зүхион байгуулагчид хандан хамгийн дүнсгэр зөөгчөө явуул бид хөгжөөгөөд өгье гэсэн юм байж. Гэтэл зохион байгуулагч яагаад ч юм Сэйлорсыг явуулсан байна. Сэйлорс урвагар, дүнсгэр хүн биш байсан тул хосуудтай амархан ойлголцож ага насаа асрах газар өнгөрөөсөн, коллежид сурдаг оюутан, мөнгө хүрэлцэхгүй сурахтай зэрэгцэн зөөгч хийдэг гээд бүх түүхээ ярьсан гэнэ. Түүхийг нь сонссон хосуудын сэтгэл хөдөлж, түүнд 5000 долларын нэг, 1000 долларын бас нэг чек бичиж өгөөд, дараа нь 100 доллар бэлнээр нь өгөөд явсан байна. Сэйлорс харамч хүн биш гэдгээ харуулж бэлнээр өгсөн 100 долларыг тэр өдөр цуг гарч байсан зөөгчтэйгээ хувааж авсан аж.


Жессика Осборн (Jessica Osbourne) – 10 000 доллар

"Pizza Hut"-д зөөгч хийдэг Жессика Осборн тус газрын байнгын үйлчлүүлэгч Бэки нэртэй эмээгээс огт санамсаргүй байж байгаад 10 мянган ам.долларын цайны мөнгө авсан байна. Эмгэн баасан гараг болгон хэсэг бялуу идэх гэж орж ирдэг, зөөгчдийн эртний танил хүн байж. Ингээд зөөгч эмгэн хоёр ярилцаж эхэлсэн байна. Зөөгч бүсгүй мөнгөгүйн улмаас сургуулиас гарсан, одоо ч мөнгө хүрэлцэхгүй байна гээд л ний нуугүй ярьж. Хариуд эмгэн ч өөрийнхөө түүхийг ярьж саяхан автын ослоор нөхөр охин хоёроо алдаад хэцүү байгаагаа хэлсэн байна. Гэсэн хэдий ч Жессикааг өрөвдөн ослын нөхөн олговор гэж аваад байсан асар их мөнгөнөөсөө түүнд сургалтын төлбөрөө хийгээрэй гэж 10 мянган ам.доллар өгчээ. Зөөгч бүсгүй амьдрахын эрхэнд олон зоогийн газар ээлж зөрүүлэн зэрэг ажилладаг бөгөөд нэлээд удаан ажиллаж байгаа ч ийм зүйлтэй анх удаагаа таарч байгаа гэдгээ сэтгүүлчдэд хэлсэн байна.


Мелисса Мэйнер (Melissa Mainer) - 20 000 доллар

"Pennsylvania Peachtree Restaurant" рестораны байнгын үйлчлүүлэгч 92 настай саятан Бенжамин гэгч өвөө тус зоогийн газрын зөөгч Мэлиссад цайны мөнгө болгож 20 мянган доллар өгсөн байна. Зөөгч бүсгүй Бенжамины ширээнд үйлчлэх үедээ үг сольжээ. Мэлисса нь өөрийгөө сувилагчийн сургуульд сурч байгаад төлбөр хийж чадахгүй болсон тул гарса гээд бүхнээ ний нуугүй ярьсан юм байх. Хариуд нь Бенжамин түүнд 20 мянган долларын цайны мөнгө өгөөд сургалтынхаа төлбөрийг хийгээрэй гэсэн байна. Гэтэл Бенжамины идсэн хоолны тооцоо нь ердөө 3,45 доллар байжээ. Өдгөө Мэлисса сургуулиа амжилттай төгсөөд лицензитэй сувилагчаар ажиллаж байгаа. Харин Бенжамин "Syscos Central Pennsylvania" компанийн захирал хэвээр бөгөөд Мэлиссаг цаашид ахиж дээд мэргэжилтэй болохын тулд дээд сургуульд орвол дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ сэтгүүлчдэд хэлжээ.

Пэрис Хилтон (Paris Hilton) 47 000 долларыг цайны мөнгө гэж үлдээжээ

Олны танил болсон хүмүүсийн дотроос хамгийн их цайны мөнгө өгсөн хүн нь магадгүй Пэрис Хилтон байх. Тэрээр "Marquee Nightclub" шөнийн клубт найз нөхдийн хамт наргиж цэнгэсний дараагаар 230 мянган долларын тооцоо хийгээд, зөөгчид нь цайны мөнгө гэж 47 мянгыг өгөөд гарсан байна. Тэр их мөнгийг авсан зөөгч нэрээ хэлэхийг хүсээгүйд гайхах зүйлгүй.


Трейси Далтон (Tracy Dalton) – 92 350 доллар

Жон Стил гэгч өөрт нь байнга үйлчилдэг зөөгч бүсгүй Трэйси Далтонд нэгэн удаад цайны мөнгө үлдээсэнгүй харин оронд нь авч явж байсан сугалааны тасалбараа өгчээ. Гэхдээ сугалаагаар мөнгө хожвол өөрт нь заавал хэлнэ гэсэн болзолтойгоор өгсөн гэнэ. Гэтэл сугалааны тохирол явагдахад Жоны өгсөн сугалаагаар 184 мянга 700 доллар хожсонд гайхаад бараагүй гэдэг. Зөөгч бүсгүй шударга хүн байсан тул хэлсэн амандаа хүрч Жон руу утасдаад сугалаагаар хожсон мөнгөө тэгш хувааж авсан байна.


Phyllis Penzo – 3 сая доллар

Николас Кейж, Рози Перес хоёрын тоглосон 1994 оны "Цагдаа ба зөөгч" хоёр гэсэн кино байдаг. Санамсаргүй байдлаар сугалаагаар их мөнгө хожсон цагдаа ба зөөгч бүсгүйн амьдрал яаж өөрчлөгдөж байгааг харуул хөөрхөн кино. Гэхдээ энэ киног бодит үйл явдлаас сэдэвлэсэн гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Бодит амьдрал дээр болсон явдал гэвэл "Sal’s Pizzeria"-аар байнга үйлчлүүлдэг байсан Роберт Каннингем гэгч эрхэм тус цайны газар 20 гаруй жил ажиллаж байгаа зөөгч Филлис Пензод цайны мөнгө өгөхийн оронд өөрт байгаа сугалаагаар хожсон мөнгөнийхөө талыг санал болгожээ. Ингээд хамтдаа тоог нь бөглөжээ. Хэдэн өдрийн дараа тохирол явагдахад сугалаа нь 6 сая доллар хожсон байна. Роберт Каннингем хэлсэн амандаа хүрч Филлис руу залгаад 3 сая долларын эзэн болсныг нь дуулгажээ. Энэ хоёр мөнгөө шууд авахыг хүссэнгүй, болзол ёсоор олон жилийн турш цувуулан авсан байдаг. Сугалааны зохион байгуулагчид энэ хоёр 21 жилийн турш жил болгон 285 мянга 715 доллар төлсөн.

0 Сэтгэгдэл
Ядаж ганц бохь ч гэсэн хожиж үзэхийнсаааан.... Ямар гарт нь сугалаанаас аз дайраад ямар гарт нь аз дайрдаггүй байнаа ***** гэж...!!!
амьдрал аа гэж баялаг юм даа...
dsa gej
Хамгийн их уншсан