Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯНД НЭГДЛЭЭ
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Дуучин Т.Ариунааг үзэгчид нь их “санажээ”
Цоглог, эрч хүчтэй гэдэг үг дуучин Т.Ариунаагийн нэрний өмнө бичигддэг. Үүнтэй уншигч эрхэм авхай та ч маргахгүй биз ээ. Монголын дууны урлагт манлайлал болж яваа хөдөлмөрч, авьяаслаг уран бүтээлчид бий. Энэхүү жагсаалтанд МУГЖ Т.Ариунаа нэлээд дээгүүрт бичигддэг. Сонсогч фэнүүд нь түүнийг харахаараа өөрийн эрхгүй нүднээс гал, очийг мэдэрдэг хэмээн дуу алдацгаадаг.
Өнгөрсөн амралтын өдөр болох энэ сарын 09-ны үдэш "UB Palace"-ийн концертын их танхимд тэрбээр өөрийн мянга мянган фэнүүдтэйгээ уулзсан юм. Хошин урлагийн шилдгийн шилдгүүд хуран чуулсан шоу тоглолтонд дуучин Т.Ариунааа урилгаар хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн.
Тэрээр "Ирэх л гэж", "Жаргаж үзээгүй зул", "Нандин учрал" хит дуугаараа үзэгчдийг доргион, байлдан дагуулсан юм. Түүнийг дуугаа дуулж дуусаад тайзны ард орсон хойно нь ч танхим дүүрэн үзэгчдийн алга ташилт тасраагүй. Энэ нь үзэгчид гавьяат дуучнаа их санагалзсаны илрэл байлаа. Техникийн саатал гарч тог тасарсан ч дуучин Т.Ариунаа үзэгч фэнүүдтэйгээ хамтран дуугаа үргэлжлүүлэн дуулсаар жинхэнэ бут авсан юм.
Цоглог, эрч хүчтэй гэдэг үг дуучин Т.Ариунаагийн нэрний өмнө бичигддэг. Үүнтэй уншигч эрхэм авхай та ч маргахгүй биз ээ. Монголын дууны урлагт манлайлал болж яваа хөдөлмөрч, авьяаслаг уран бүтээлчид бий. Энэхүү жагсаалтанд МУГЖ Т.Ариунаа нэлээд дээгүүрт бичигддэг. Сонсогч фэнүүд нь түүнийг харахаараа өөрийн эрхгүй нүднээс гал, очийг мэдэрдэг хэмээн дуу алдацгаадаг. Өнгөрсөн амралтын өдөр болох энэ сарын 09-ны үдэш "UB Palace"-ийн концертын их танхимд тэрбээр өөрийн мянга мянган фэнүүдтэйгээ уулзсан юм. Хошин урлагийн шилдгийн шилдгүүд хуран чуулсан шоу тоглолтонд дуучин Т.Ариунааа урилгаар хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн.
Тэрээр "Ирэх л гэж", "Жаргаж үзээгүй зул", "Нандин учрал" хит дуугаараа үзэгчдийг доргион, байлдан дагуулсан юм. Түүнийг дуугаа дуулж дуусаад тайзны ард орсон хойно нь ч танхим дүүрэн үзэгчдийн алга ташилт тасраагүй. Энэ нь үзэгчид гавьяат дуучнаа их санагалзсаны илрэл байлаа. Техникийн саатал гарч тог тасарсан ч дуучин Т.Ариунаа үзэгч фэнүүдтэйгээ хамтран дуугаа үргэлжлүүлэн дуулсаар жинхэнэ бут авсан юм.
0 Сэтгэгдэл
























